АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Висконсин мужын The Western Lakes Fire District in Oconomowoc байгууллагаас шатсан машины зураг бүхий анхааруулгыг сошиалд байршуулж, гар ариутгагч машиндаа хадгалах нь зуны халуун өдрүүдэд галын аюултай болохыг анхааруулсан.

Анхааруулгад ашигласан зураг, гар ариутгагчаас үүдэлтэй шатсан машины зураг биш бөгөөд харин тамхины асаагуураас болж шатсан машины зураг байсан гэнэ. Гар ариутгагчийн хувьд 150c хэм хүртэл халсан тохиолдолд тэсэрч дэлбэрэх аюултай. Машин хамгийн ихдээ 71c хэм хүртэл халдаг тухай  WNTV дурджээ. Гэхдээ машинд хадгалсан хуванцар савтай ус нарны шууд тусгалд буцлам халуун болж, дэлбэрч байсан тохиолдол бий. Тиймээс гар ариутгагч мөн ялгаагүй нарны тусгал шууд нэвтэрсэн тохиолдолд 150с хэм хүртэл халах магадлалтай гэнэ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу