КОВИД 19 халдварын улмаас төгсөлтийн баяр хийх боломжгүй болсон 2020 оны төгсөгчдийг дэмжих үүднээс хүмүүс төгсөлтийн хуучин зургаа оруулах давалгаа сошиал ертөнцөд идэвхжих болсон. #ClassOf2020 гэж бичээд төгссөн он сар, сургуулийн нэрийг тавьж байгаа нь хакеруудад хувь хүний мэдээлэл болон банкны системд нэвтрэх өргөн боломж олгож байж болохыг ВВВ (Better Business Bureau)-ийн зүгээс анхааруулжээ. Энэ тухай ABC news дамжуулсан байна.
Ердөө хаана, хэзээ ахлах сургууль төгссөн гэдэг энэ мэдээлэл хувь хүний болон гэр бүлийн гишүүдийн талаар мэдээлэл авах хангалттай эх үүсвэр төдийгүй, ихэвчлэн хувь хүний нууцлалтай холбоотой асуултын хариулт байдаг учраас болгоомжтой хандах, түүнчлэн олон нийтийн сүлжээнд унадаг машин, үзэх дуртай тв шоу, дэмждэг тамирчин гэх мэт хувийн мэдээллээ оруулахгүй байхыг давхар сануулжээ. Эдгээр нь ихэвчлэн имайл хаяг нээх, банкны системд нэвтрэх зэрэгт нууц асуултын хариулт байдаг учраас анхаарал болгоомжтой байхыг ВВВ анхааруулсан байна.
https://abcnews.go.com/US/warning-viral-trend-share-senior-photo/story?id=70164145