Блог
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

mizzouМаньд энэ хотын хамгийн их таалагддаг зүйл нь юу гээч? АНУ-д хэвлэгддэг Money Magazine хэмээх нэр хүнд бүхий сэтгүүл жил бүр Америкийн амьдрахад хамгийн тохиромжтой хотуудыг нэрлэдэг. Үүнд дөрвөн жил дараалан эхний хорьд багтсан хоёрхон хот байдгийн нэг нь Колумбиа. Нэмж хэлэхэд Колумбиа хоёр удаа дараалан үзүүрлэснээрээ тогтмол дээгүүр давхиж хамгийн шилдэг нь хэмээх болсон.

reynoldsinstituteМаньд таалагддаг нэгэн өөр зүйл. Аливаа улсын нийслэлд төр засаг төвлөрсөн байдгаас тэр үү, мэдээлэлд хүрэх гол цөм нь болдгоос тэр үү сэтгүүлчдийн тоогоор нийслэл давамгайлдаг. Тэгвэл Колумбиа сэтгүүлчдийн тоогоор нэгдсэн улсын нийслэл Вашингтон Ди Си-г хол хаясан. Энд Мизурийн их сургуулийн сэтгүүл зүйн сургууль байдгаас болсон хэрэг. Оюутны тооноос гадна уг сургууль нь дэлхийн хамгийн анхны сэтгүүл зүйн дээд сургууль гэдгээрээ тун их алдартай. Нэгэнтээ Баабар ах Голландад очиж оччихоод “Би дэлхийн хамгийн анхны сэтгүүл зүйн сургууль дээр зочиллоо” хэмээн бичсэн нь энэ хавьд байх монголчуудын амны яриа, жаахан гоомой зүйл болж байж билээ. Хашир хүн алдаагаа дор нь засаж бичлэгээ засварласан. Алдаатай үеийнх нь вэбээс тэр чигээр нь хэвлэж авсан нь харин энд суралцаж байсан монголчуудад бий. Нэгэн цагт нягтлаагүй мэдээллээс болж алдар нэрт нийтлэгч хүртэл алддагийн жишээ болон монголын ирээдүйн сэтгүүлчдийн хичээлд заагдах биз ээ.

CoMoNatureАхиад маньд таалагддаг нэгэн зүйл. Нийт 1400 акраас багагүй талбай эзэлсэн 45-с цөөнгүй парк, амралтын хүрээлэн энд бий. Колумбиа шиг 90000 хүн амтай жижиг хотод ахадсан тоо гэж болохоор. Дээр нь нэг акр 4046 метр квадраттай тэнцүү гээд боддоо. Katy Trail State Park гэж байх. Бүх америкийн хэмжээнд хамгийн урт rails-to-trails гэгдэнэ. Энэхүү райлс трайлсыг энгийнээр тайлбарлах гээд wikipedia ухлаа. Энэ нь хуучин төмөр зам явж байсан одоо янзлаад алхдаг, гүйдэг, дугуй унадаг, скайт буюу жижиг дугуйтай гулгаж буй мэтээр явдаг эд зэрэгт зориулагдсан гэхдээ байгалийн төрхөөрөө байгаа хөндий маягийн парк ажээ. Тайлбарлах үг олдохгүй байсан болохоос очвол яг тийм газар. Мань лав алхаад, тэр бүү хэл дугуй унаад Katy Trail-н нэг төгсгөлөөс нөгөөд хүрч чадаагүй байгаа.

Бас л маньд таалагддаг нэгэн зүйл. Колумбиагаас хаашаа ч давхисан хоёр цаг. Үгүй ээ, Монгол хүртэл давхихад мэдээж мань бараг барахгүй, Чикаго ороход долоон цаг, Дэнвэр хүрэхэд 12 цаг, Вашингтон Ди Си 16 цаг. Би зэргэлдээ орших томоохон хот, томоохон нисэх буудал, амралтын сайхан орчин хүртэл хоёр цаг гэх гэсэн юм. Баруун тийш Канзас орох, зүүн зүгт Сэйнт Лоуис, урагшаа Озарксийн нуурууд хүрэхэд хоёр цаг сайхан давхиад хүрнэ. Хоёр гэдэг нь амралтгүй, зогсолтгүйгээр хурдны замаар давхих хамгийн тохиромжтой цагт тооцогддог.

trafficОдоо харин мань жаахан таалахгүй нэгэн зүйл. Колумбиагийн өсөлт жилд зургаан хувь буюу нийт америкийн ийм үзүүлэлттэй хотуудаас даруй хоёр дахин их. Хот маань арай түргэн томроод байна даа. Анх хотын хаанаас ч хаа хүрэхэд ердөө 15 минут хангалттай байлаа. Зай ойрмог нь ойлгомжтой, иймэрхүү хугацаа хангалттай. Харин алсхан бол хурдны замаар жирийлгэхэд тэгээд амжина. Өдгөө харин машин тэрэг ихсээд, уулзваруудаар үе үе бөглөрөх явдал элбэгшээд ...

 

pinkplanariaЭцэст нь дахин нэгэн зүйл. Колумбиад байх Rockbridge State Memorial Park-н Devil’s Icebox хэмээх тун сонирхолтой агуйд нэгэн төрлийн жижиг хорхой байх. Англиар The Pink Planaria гэх. Дэлхийд өөр хаанаас олдоогүй юм гэсэн шүү.

Э.Жагдагдорж
Columbia, MO

Тэргүүлэгч блогчид

  • Sample avatar

    Мягмарын Саруул-Эрдэнэ

    Вашингтон хот, Колумбийн тойрог

  • Sample avatar

    Ядамсүрэнгийн Борчулуун

    Колумбиа хот, Мизури муж

  • Sample avatar

    Пүрэвийн Увш

    Блүүмингтон хот, Индиана муж