Шинжлэх Ухаан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Гадаадад суугаа монголчуудыг улс орны хөгжилд хуруу ч дүрдэггүй гэх юм уу, хойш суугчид гэхчлэн гоочлох хандлага тасрахгүй байна. Судалгаанаас харахад бидний эх орон, ахан дүүсийнхээ олон янзын хэрэгцээний зардал, шийдэлд хувь нэмрээ оруулж, шийдэлцэж яваа харгдана. Энэ байдлыг нотлох үүднээс 2018 онд хийсэн судалгааны дүнгээс цөөн хэдийг сугалж аван толилуулж байна.

Монголын 90-ээд оны ардчилсан хувьсгал эдийн засаг, улс төр, нийгэм-соёлын олон өөрчлөлтийн суурийг тавьсны дотор дотоод болон гадаад шилжих хөдөлгөөн орно. Дотоод шилжих хөдөлгөөн зонхилон төвлөрсөн суурин руу чиглэж байсан бол гадаад шилжих явц дэлхийн олон орныг хамарч байлаа.

2016 оны 12 сард Монгол улсын Гадаад хэргийн яамны Консулын хэлтсийн гаргасан мэдээгээр одоо дэлхийн улс орнуудад монгол улсын 144,566 иргэн оршин сууж байгаа нь нийт хүн амын 4.6 хувьтай тэнцэж байгаа юм. Хамгийн олон монгол иргэн оршин суудаг арван улсад Бүгд Найрамдаx Солонгос Улс (БНСУ) (32,817 хүн), Америкийн Нэгдсэн Улс (АНУ) (25,000 хүн), Казахстан улс (15,000 хүн), Унгар улс (13,200 хүн), Хятад улс (8653 хүн), Япон улс (6590 хүн), Чех улс (6412 хүн), Швед улс (6000 хүн), Канад улс (5500 хүн), Оросын Холбооны Улс (OXУ) (4870 хүн) багтаж байна.

Хүмүүс зохистой аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршил, орлогын эх үүсвэр болсон обьектоо солих, эсвэл нийгэмшил, оюун санааны хэрэгцээгээ хангах үүднээс нийгмийн орчноо цаг хугацааны сонголттойгоор солих үйл явц дэлхий нийтэд түгээмэл үзэгдэл болж, үүнийг судлаачид, эрдэмтэд тал бүрийн өнцгөөс судлан тайлбарлах онол, үйлдлэгийн илрэлүүдэд ач холбогдол өгөх болжээ.

Гадаадад суугаа монголчууд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар олон үйл ажиллагаа явуулдгийн нэг нь эх орон луугаа эцэг эх, ахан дүүс рүүгээ шилжүүлж байгаа мөнгөний урсгал юм.

Монгол банкнаас гаргасан мэдээний 1998-2016 оны нийтгэлд шинжилгээ хийж үзэхэд гадаадаас монгол руу шилжүүлж байгаа ажилчдын гуйвуулгын дүн жил бүр эрчимтэй өсч ирсэн харагдаж байна. Тухайлбал, 2000 онд 1.1 сая ам. доллар орж ирж байсан бол 2012 онд энэ дүн 287.4 сая болж өссөн ба жилд дунджаар 151.2 сая ам. долларын гуйвуулга орж ирсэн байна (Бүдүүвч 1).

uvsh bagsh sudalgaa 01Эx сурвалж: Монгол банкны мэдээлэл (Монгол улсын төлбөрийн тэнцлийн шинжилгээний хүснэгт)

Монгол улсын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт багассан онуудад гадаадаас эх орон руугаа явуулж байгаа мөнгөний хэмжээ өссөн, буурсан эсэхийг харьцуулахад Монголын эдийн засаг зогсонги байдалд орсон 2009, 2010 болон 20 15, 2016 онуудад гадаадаас орж ирж байгаа мөнгөний хэмжээ олон жилийн дунджаасаа буураагүй нь харагддаг (Бүдүүвч 2).

uvsh bagsh sudalgaa 02

Америкийн монголчуудын 5.2 % нь сард $500-$1000, 19.9 % нь $1001-$2000, 24.0 % нь $2001-$3000, 18.7 % нь $3001-$4000, 9.1 % нь $4001-$5000, 23.3% нь $5001-ээс дээш цалин, орлоготой бөгөөд нэг удаадаа дунджаар $500-1000 хэмжээний мөнгө шилжүүлдэг.

Бидний монголчууд цалин, орлогоосоо монголд байгаа аав ээж (65%), төрсөн ах дүүс (57.4%), үр хүүхэд (17.1%), эхнэр, нөхөр (24.4%), найз нөхөд (12.6%), хамаатнуутайгаа (15.1%) хуваалцдаг. (Бүдүүвч 3).

uvsh bagsh sudalgaa 03

Америкаас Монгол руу шилжиж байгаа мөнгөний зарцуулалтыг тандаж үзэхэд Монголд очсон мөнгөний ихэнх нь буюу 74.6% нь хувийн хэрэглээнд, 16.9% нь орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад, 20.4% нь зээл төлөхөд, 16.3% нь сургалтын зардалд, 4.3% нь бизнесийн хөрөнгө оруулалтад, 23.8 хувь нь бусад үйл ажиллагаанд зарцуулагддаг байна. Харин илгээсэн мөнгөө банкинд хадгалдаг гэж 11.4 хувь нь хариулжээ.

Ажилчдын гадаадаас шилжүүлж буй гуйвуулга улсын эдийн засагт эерэг үүрэгтэй мэт харагдаж байгаа нь үүнд дүн шинжилгээ хийх практик шаардлага Монгол улсын хувьд байгааг харуулж байгаа юм. Дээрх практик шаардлагаас гадна гадаадад дахь иргэдийн мөнгөн гуйвуулга хэрэгтэй гэх онолын үндэслэл бас байгаа юм. Судлаач, эрдэмтэд гадаадаас орж ирж байгаа мөнгөн гуйвуулгын урсгалын үр дүнд ядуурал буурч, хэрэглээ жигдрэн, бэлэн мөнгөний xуримтлал иxсэнэ гэж үздэг. Түүнчлэн төгрөг-долларын xанш тогтворжино. Өргөн утгаараа ардчиллын чанар дээшлэнэ. Харин гадаадад суугаа нутаг нэгтнээс эх нутгаа чиглэх урсгалын сул тал нь ажиллаx xүчний идэвх суларч, зарим xөрөнгө оруулалт оновчтой бус болох хандлага гэсэн онолууд бас бий.

Профессор Пүрэвийн Увш