Шинжлэх Ухаан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цэвэр, шавхагдашгүй эрчим хүч бий болгоно гэдэг удахгүй зөвхөн зөгнөлт зохиолд гардаг зүйл биш болох нь бололтой. Нүүрстөрөгчийн хий огт ялгаруулдаггүй, атомын задралын (nuclear fission) явцад цацраг идэвхт аюул учруулдаггүй цөмийн эрчим хүч боловсруулах арга батлагдах ойрхон байгаа тухай судлаачид ярьж байна.

Нар, од шиг өөрөө өөрийнхөө эрчим хүчийг бий болгож, шатааж, түүгээрээ тэжээгдэж байдаг байгалийн тогтолцооноос санаа авч шинээр үүсгэж буй процессыг “цөмийн хайлшны арга” буюу nuclear fusion гэх бөгөөд энэ нь цацраг идэвхт бодис ялгаруулахгүйгээс гадна байгальд элбэг байдаг устөрөгчийн изотоп дээр суурилдаг тул шавхагдашгүй эрчим хүч бий болгох боломж үүсэж байна (далайн ус, литий гэх мэт).

Цөмийн хайлшны арга барилыг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачид уралдан ажиллаж байна.

—Reto Corfu, General Fusion

“Цөмийн хайлшинд ураны бус устөрөгчийн изотепийг ашигладаг тул дэлхийд арвин дэлгэр байдаг нөөц хэрэглэхээс гадна цацраг идэвхт бодис ялгаруулах, цөмийн тогоо хайлах зэрэг аюул бүрмөсөн арилна”, “Хайлшны шинжлэх ухааны сүүлийн 50 жилийн ололт амжилтыг орчин үеийн технологийн хүчин чадалтай хослуулан, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх станц бий болгох бололцоо бидэнд байна.” гэж Канадын Бритиш Колумб муж дахь General Fusion стартапын захирал Рето Горпу ярьж байна.

2018 онд Канадын Стратегийн Инновацын Фонд, Амазон компаний захирал Жепп Безосийн дэмжлэгт байдаг General Fusion компанид 49.3 сая Канад долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэд цөмийн тогоог хэт өндөр температур халаах шаардлагагүйгээр, өндөр хүчдэлийн соронзон долгион (superconducting magnets) ашиглан илүү хүчтэй цахилгаан бий болгох реактор бүтээх төсөл дээр ажиллаж байгаа юм.

Цөмийн хайлшны аргаар эрчим хүч боловсруулах төсөлд дэвшилт гаргаад буй олон улсын багууд:

  • Хятад: 2018 оны 11-р сард Хятадын Плазмын Физикийн Институт (Institute of Plasma Physics) дэлхийд анх удаа устөрөгчийн атомыг хайлшны аргаар асар өндөр температурт салгаж гелийд (helium) нэгтгэх туршилт амжилттай явуулсан байна.
  • Франц: Хятадад амжилттай явагдсан туршилт Францын өмнө хэсэгт явагдаж буй “International Thermonuclear Experimental Reactor” төсөлд ач холбогдол авчрах нь тодорхой байна. Европын холбоо, Энэтхэг, Япон, Хятад, ОХУ, Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан консерцум 2010 онд 25 тэрбум америк долларын төсөвтэй эхэлжээ. Цөмийн реактор 2025 он гэхэд ашиглалтад орж анхны плазмын туршилт ялуулж эхлэнэ гэж төлөвлөж байна.
  • АНУ: 2019 онд MIT-н эрдэмтэд Commonwealth Fusion Systems-тэй хамтран 110 сая долларын сан босгоод байна.
  • АНУ: Локийд Мартин компани хайлшийн аргаар цөмийн реактор байгуулах патент холбогдох байгууллагад илгээжээ. 2020 онд тэд энэ төрлийн загварын 5 дахь туршилтаа явуулах юм. Хамгийн сүүлийн үеийн прототайп 4-5 дахин илүү хүчтэй цахилгаан үүсгэх чадалтай гэж компани мэдээлж байна.

 

Эр сурвалж: PMNetwork сэтгүүлийн 2020 оны 5/6-р сарын дугаарт “Edge of Infinity” нэрээр.