Шинжлэх Ухаан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн геологийн эрэл хайгуулын (USGS) байгууллага сансар судлалын NASA-тэй хамтран сарны гадаргуун геологийн иж бүрэн зураг гаргасан байна.

Англиар "Unified Geologic Map of the Moon” гэж нэрлэгдсэн тухайн зурагт сарны гадаргууг анх удаа бүрнээр буулгаж, нэгдсэн ангилал хийжээ. 1:5,000,000 маштабтай цахим зураг ирээдүйд хайгуул хийхэд чухал төхөөрөмж болохоос гадна олон улсын шинжлэх ухааны хүрээд, сурган хүмүүжүүлэгчид, ард иргэдийн мэдлэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэж эрдэмтэд найдаж байна.

Шинэ зургийг Aполло хөлгийн үед авсан зургаан зургийг сүүлийн үеийн хиймэл дагуулаар цуглуулсан дата-гаар баяжуулж, эх зурагт засвар хийх журмаар боловсруулжээ. Ингэснээр өмнөх аяллуудаас хийсэн ололт, тэдгээрийн тайлбаруудыг авч үлдэх нөхцөл бүрдсэн байна. Түүнээс гадна шинэ зурагт сарны стратиграфи буюу чулуулгийн давхаргын нэгдсэн тайлбар оруулжээ. Өмнөх хувилбаруудад гарч байсан хадны нэр, нас, тодорхойлолттой холбоотой зөрөөнүүд ийнхүү арилах юм байна. Сарны экваторын өндөрлөгийн хэсгийн зураг гаргахад Японы сансар судлалын (JAXASELENE экспедицийн үед Terrain Camera-р цуглуулсан мэдээлэл ашигласан бол туйлуудын топографи гаргахад NASA-гийн Lunar Orbiter Laser Altimeter төхөөрөмжөөр цугуулсан мэдээлэл ашигласан байна.

Дэлгэрэнгүйг энд дарж орно уу.