COVID - 19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Индианагийн их сургуулийн судлаачид цахилгаанжсан даавуун гадарга коронавирусийг тархахаас урьдчилан сэргийлж, устгадаг болохыг нотолжээ.

Шинэ короновирусийн халдварын тохиолдол 4 саяыг давж, тоо нь нэмэгдсээр байгаа энэ үед эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ажлын орчин, эрүүл ахуйн шаардлага туйлын өндөр байх нь мэдээж. Эмч нарын өмсөж байгаа хамгаалах хувцасны гадарга дээр короновирус наалддаг нь нэг том эрсдлийн эх сурвалж болж байна.
Индианагийн их сургуулийн судлаачдын баг короновирус цахилгаанжсан даавуу гадарга дээр буумагцаа тэр дороо үхдэг болохыг харуулсан судалгаагаа ChemRxiv-д хэвлүүлж, нийтэд танилцуулахаар болжээ. 

Цахилгаанжсан даавуун гадарга гэдэг нь бага түвшний цахилгаан үүсгүүр бүхий гадаргуу юм. 

Цахилгаан эрчим хүчний технологи нь эмнэлгийнхэнд халдварын эрсдэлийг бууруулах антибиотикийн бус уусмалыг санал болгодог нь нүүрний маск болон бусад гадаргуугийн эмчилгээнд хэрэглэх үнэ цэнийг нэмэгдүүлдэг.

Индианагийн их сургуулийн судалгааны баг нь сүүлийн зургаан жилийн хугацаанд цахилгаан материалыг ашиглах механизм, ашиглалтын горимыг бий болгоход ихээхэн чармайлт гаргасан байдаг. Судалгааны үр дүнгээс харахад вирусийн халдвар авах чадвар нь даавуунд хүрсний дараа нэг минутын дотор бүрэн арилдаг бөгөөд энэ нь вирусийн хүч, тархцыг тасалдуулдаг.
"Энэхүү бүтээл нь хязгаарлагдах онцлог шинж чанарууд цахилгаан үүсгүүр бүхий материал дээр унаж, наалдсанаар цаашид халдварлах хүрээ нь хязгарлагдах буюу бүрэн устаж болохыг харуулсан анхны судалгаа" гэж Индианагийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн сэргээгдэх эмчилгээ, инженерчлэлийн төвийн эрдэмтэд үзэж байна.

Мэдээллийн Англи хэл дээрх дэлгэрэнгүйг эндээс уншина уу.