Соёл Урлаг
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ердөө хоёрхон хоногийн дараа буюу 9-р сарын 4-ний Баасан гаригт “Мулан” уран сайхны кино нээлтээ хийнэ. Коронавирусын халдвар тархалтын улмаас хоёр ч удаа хойшлогдоод байсан “Мулан” кино ийнхүү удаан хүлээлгэсний эцэст нээгдэхээр боллоо. Гэвч өмнө нь Disney plus дээр нээлт хийж байсан бүтээлүүдээс ялгаатай нь нэмэлт төлбөртэй байх аж.

Киног үзэхийн тулд  Disney plus-ын хэрэглэгч байх төдийгүй 30ам долларын Premier Access худалдан авах шаардлагатай юм байна. Ингэж худалдаж авсан хэрэглэгч киног хүссэн үедээ давтан үзэх боломжтой. Нэмэлт төлбөр төлөхгүйгээр үзэхийг хүсвэл гурван сарын дараа буюу 2020 оны 12-р сарын 4-ний өдрөөс эхлэн  Disney plus “Мулан” киног үнэ төлбөргүй байршуулах тухай сошиал хуудсаараа дамжуулан мэдээлжээ.  Хятад домог Хуа Мулан буюу эрэлхэг бүсгүйн дүрийг Хятадын жүжигчин Иифэй Лю бүтээсэн бөгөөд “Мулан” уран сайхны кинонд дайн тулааныг илүү бодитоор харуулсан учраас PG-13 буюу 13-с дээш насныханд зориулсан ангилалд багтаажээ.Disney plus-ын хэрэглэгч болох, Premier Access худалдан авах зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг англи хэл дээрх хувилбараас уншиж танилцаарай. 

https://www.cnet.com/how-to/watch-the-new-mulan-on-disney-plus-how-to-stream-the-remake-on-friday-for-30-and-what-to-know/?fbclid=IwAR2INEM30tI7EarB2yF0pGwE8d0_R_Ccn8o_BSHUt1-nSdGEYnJdGyX_LKE