Амьдрал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дэлхий дээр volunteer буюу сайн дурын ажил дээр тогтдог байгууллага, сайн сайхны төлөө үйл хэрэг маш олноороо бий.

Хийж бүтээж, гялалзаж явсан жилүүд нь онц цагийн эрхээр өндөрлөж, насны амралтандаа гарсан хүмүүс, ид бүтээх насан дээрээ шижигнэж яваа залуус гээд сайн дурын ажил хийгсэдэд төрөл бүрийн хүмүүс багтана.

Америкт ихэнх газрууд сайн дурын ажилтан авахдаа доод тал нь 18 нас хүрсэн байхыг заадаг ч хуулийн дагуу дооод тал нь 14 настай хүүхдүүд номын сан гэх мэт ганц нэг газар сайн дурын ажил хийх анкет бөглөж болно.

Сайн дурын ажил хийдэг хүмүүс бүгд сар, нарыг ялгахгүй ажиллаж, завгүй байдаг хэрнээ цагаа зөв төлөвлөж сурсан хүмүүс байдаг.

Хүн бүрийн сайн дурын ажилд оролцох болсон шалтгаан адилгүй ч сурсан мэдсэнээ, бусадтай хуваалцаж, илүү сайхан нийгмийг бүтээх гэсэн зорилго нэгтэй хүмүүс бидний дунд байсаар байгаа нь сайн хэрэг.

Сайн дурын ажил хийх нь маш олон талын өгөөжтэй. Шинэ чадвар сурч, мэдлэгийн хүрээгээ тэлнэ, төрөл бүрийн хүмүүстэй танилцаж networking буюу танилын хүрээгээ олон янзын салбарт нэмэгдүүлдэг.

Миний хувьд эдгээр дурьдсан шалтгаануудаас гадна нэгэн том түлхэц бол үр хүүхдүүддээ үлгэрлэн амьдарлах гэсэн чин хүсэл, зорилготой минь холбоотой.

Зөвхөн орлого олж, авахын төлөө амьдрах биш, коммунитидээ хүртээлтэй ажил хийдэг, авсанаасаа өгдөг, нигүүлсэнгүй сэтгэлгээтэй хүүхдүүд өсгөхсөн гэж хичээдэг билээ.

Заавал цар хүрээ өргөн зүйл хийж, хүн төрөлхтөнд хэрэгтэй том зүйл бүтээхдээ биш, чадлынхаа хэрээр, өөрийнхөө хэмжээнд хэсэг бүлэг хүмүүст хэрэгтэй үйл хийж болдог юм байна гэдэг сэтгэлгээг хүүхдүүддээ суулгах нь хойч үе бэлдэж буй эх хүний нэгэн том үүрэг гэж ойлгодог. Олон ийм сэтгэлтээтэй хүмүүс байсны дүнд том зүйлүүд бүтдэг билээ.

“Ийм олон ажлыг яаж амжуулдаг вэ?” гэдэг асуултанд манай сайн дурын ажил хийдэг хүмүүс бараг бүгд ижил хариулт өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ асуултын хариулт маш энгийн.

  • цагийн менежментээ зөв зохицуулдаг байх
  • prioritization буюу хамгийн чухлаас доошоо эрэмблэх аргыг сайн эзэмшиж, өдөр тутмын амьдралдаа хэрэглэн дадал болсон байх
  • passion буюу зүрх сэтгэлээсээ дурлан хийдэг зүйлээ аль хэдийн олсон байх
  • мэдээж ар гэр, ойр дотныхон тань ойлгож, дэмждэг байх нь сайн дурын ажил хийхэд хамгийн их нэмэр болдог
  • хөдөлмөрч хүн байх (hard working)

Биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдгийн адилаар амин хувийн амьдрал, албаны ажлаа амжуулж, зохион байгуулалттай амьдрах урлагт суралцаагүй хүн яаран сайн дурын ажилд оролцоод дэмий.

Учир нь хэдийгээр цалин хөлс авдаггүй, хүслээрээ хийдэг ажил боловч, нэгэнт хийхээр шийдсэн бол яг л албаны ажил мэт хандах хэрэгтэй.

Ихэнх байгууллагууд сайн дурын ажилтан шалгаруулж авахдаа долоо хоногт хэдэн цаг ажиллах ёстойг заасан байдаг. Хэрэв тийм заалт байхгүй, жижиг төрийн бус байгууллагад сайн дурын ажил хийх бол, өөрийнхөө цагийн хуваарь, ажлын боломжиндоо тохируулж өөртөө босго тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, би долоо хоног бүр тэдэн цаг зарцууулна л гэсэн бол тэрэндээ хүрэх ёстой.

Сайн дурын ажил хийлгүүлж байгаа байгууллагад ч гэсэн ажлын ёс зүй байна. Сайн дурын ажил хийгсэддээ хайж буй боломжийг нь олгодог, цаг зав гаргасанд нь талархах маягаар хүмүүстээ урам өгч, улам ихийг хийх хүсэл зоригийг нь бадраах нь зүйтэй.

Хоёр тал хэн хэнээ хүндэтгэн ажиллаж, итгэлцэл дээр тогтсон энгийн системээр явагдана.

Сайн дурын ажилтан болон ашгийн бус байгууллагын ард “нөр их хөдөлмөр” хэмээх хөдөлгүүр ажиллаж байдаг.

Ингээд энэ завшааныг ашиглан сайн дурын ажил хийдэг бүх хувь хүмүүс болон ашгийн бус байгууллага ажиллуулдаг буянтай, хөдөлмөрч та нартаа баярлалаа гэж хэлэе.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу