Амьдрал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сэтгэл судлаач Даниел Голман олон жилийн туршид IQ ба EQ хүүхдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар судалж байгаа аж.

Түүний нэгэн судалгаа нь дараах дүгнэлтийг гаргасан нь өөрийн эрхгүй онирхол татав.

IQ нь хүүхэд яваандаа хэр их амжилттай амьдрахын зөвхөн 20 хувийг тодорхойлох бөгөөд EQ , гэр бүлийн хүмүүжил, боловсролын түвшин, өв хөрөнгө, цэвэр аз гэх мэт нь үлдсэн 80 хувийг бүрдүүлдэг дүн гарчээ.

IQ -д багтах, ой тогтоолт, логик сэтгэлгээ, анхаарал төлөвлөрөлт, хурдацтай сурах чадвар зэргийн ачаар мэдээж хүүхэд хол явна, харин IQ-ийн хажуугаар EQ чадвар болох шургуу хөдөлмөрлөх, уян хатан зан, сэтгэл хөдлөлөө удирдах, урам зориг өөртөө олж авах, бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хат, бусдыг ойлгох энэрэнгүй сэтгэлтэй байснаар бүр хол явах болно.

EQ чадвар гэж яриад байгаагаа жишээн дээр тайлбарлавал энгийн уншигч бүрт илүү ойлгомжтой байх болов уу?

EQ сайтай хүүхэд дотоод сэтгэлийн хөдлөл, мэдрэмжээ үгээр илэрхийлэх чадвартай байдаг. Уурлаад юм шидэж, хаана цохиж, хашхираад байхгүйгээр учир шалтгаанаа үг хэлээрээ тайлбарлан ойлгуулна.

Судлаач, сэтгэл зүйч Даниелийн хэлснэрээр EQ өндөртэй хүүхдүүд нийгэмд олон янзын хүмүүстэй учир байдлаа амархан оролцож, бодитой, агуулгатай найз нөхдийн сайн харилцаа үүсэгдэгийг баталжээ. Учир нь тэдгээр хүүхдүүд найз нарынхаа дотоод мэдрэмжийг өөрсөд дээрээ орлуулан мэдэх чадвартай, өөрөөр хэлбэл энэрэнгүй сэтгэлтэй, бусдыг ойлгох өндөр мэдрэмжтэй байдаг аж.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн нэг, EQ өндөртэй гарсан, 12 настай Авери охин, сургуулийн завсарлагааны үеэр ангийнхаа суралцах чадвар муутай нэгэн хүүг дээрэлхэж байсан бүлэг хүүхдүүдэд ингэж хэлжээ : “хэрэв та нарыг өөр нэг хүүхэд яг ингэж дээрэлхээд, ийм үг хэлвэл ямар санагдах вэ?” гэж асуужээ.

Энэ нь Авери хэрхэн өөрийгөө бусдын оронд тавьж бодох энэрэнгүй сэтгэлтэйг харуулаад зогсохгүй, EQ багатай хүүхдүүдэд хэрхэн бусдыг ойлгох аргыг зааж байгаа нь гайхалтай.

EQ чадварыг хүүхэддээ зааж болох уу? Хариулт маш энгийн болно.

Гэхдээ судлаачдын нотолсоноор IQ -гийн ижил угаасаа EQ- тэй төрсөн хүн гэж байна. Гэхдээ түүний хэмжээ нь харьцангуй бага хувьтай. Ихэнх хэсгийг зааж, сургаж болно. Тийм ч учраас цэцэрлэг, бага сургуулиуд EQ хичээлүүд хөтөлбөртөө түлхүү оруулсаар байгаа юм байна.

Мэдээж зөвхөн багш, сургуульд даатгаад өнгөрөх биш, өдөр тутмын амьдралдаа эцэг эх нь үлгэр дууриал болох хэлбэрээр үг, үйлдэлээрээ харуулах шиг хэрэгтэй зүйл байхгүй.
Хүүхэд гэдэг ээж аав бидний толь шүү дээ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу