Хойд Америкийн Цахим Өртөө ашгийн бус байгууллага АНУ дахь Монголчуудаа дэмжих тэдэнд тус дэм болох зорилгоор магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд элсэн орохоор бэлтгэж буй ахлах сургуулийн монгол сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулж, ялагчаа тодруулсан билээ. ТУНА тэтгэлэг нь коллежид элсч буй сурагчдад баклавраар суралцах жил тутам нэг олгох, 1,000 – 2,000 ам.долларын мөнгөн тэтгэлэг юм. Энэ жил нийт 17 сурагчид тэтгэлэгт өрсөлдөн материалаа ирүүлж, дөрвөн сурагч хоёрдугаар шатанд сонгогдон улмаар Бямбасүрэнгийн Золзаяа ТУНА тэтгэлийн ялагч болсон юм. Ирээдүйд эмч болох зорилго тавин суралцаж буй түүнтэй “Манайхан”-ны Д.Сувд ярилцжээ.
М.Сувдмаа: Эссэ бичихдээ өөрийгөө товойлгож бусдаас ялгаруулж байх хэрэгтэй
Хойд Америкийн Цахим Өртөө (TUNA) ТББ хойд америкт амьдарч буй, ахлах сургуулиа амжилттай төгсөөд дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж буй залууст зориулан тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаан зарлаад байгаа. Харин аливаа тэтгэлэгт уралдаанд оролцоход юу анхаарах, уралдаанд оролцсоноор юу сурч болох талаар Salesforce компаний бүтээгдэхүүн хариуцсан захирал, доктор М.Сувдмаатай ярилцлаа.
ТУНА тэтгэлэгт хөтөлбөр 2020-н өргөдөл авч эхэллээ
Хойд Америкийн Цахим Өртөө ашгийн бус байгууллага ( цаашид товчлон ТУНА гэнэ) ахлах сургуулийн сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна. ТУНА тэтгэлэгт АНУ, Канад улсуудын ахлах сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа, магадлан итгэмжлэгдсэн ( accredited) коллежийн 4 жилийн бакалавр зэргийн сургалт болон бүх салбарын цэргийн академиудад элсэн орохоор бэлтгэж буй монгол сурагчид өрсөлдөх боломжтой. Тэтгэлэг нь шашин шүтлэг, арьс өнгө, хүйс, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээл, төрсөн газар, иргэншил зэргээс үл хамааран Хойд Америкийн бүс нутагт амьдарч, суралцаж буй бүх монгол хүүхдүүдэд нээлттэй.
Надад хэлэх үг байна 8 (Minneapolis, MN)
Америкт ажиллаж сурдаг Монгол оюутан залуусын дунд жил бүр зохион байгууллагддаг "Надад Хэлэх Үг Байна" илтгэлийн тэмцээн - 2017 оны аравдугаар сарын 28 - 29.