Оюутан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хойд Америкийн Цахим Өртөө ашгийн бус байгууллага ( цаашид товчлон ТУНА) ахлах сургуулийн сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөө дахин зарлаж байна. ТУНА тэтгэлэгт АНУ, Канад улсуудын ахлах сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа, магадлан итгэмжлэгдсэн ( accredited) коллежийн 4 жилийн бакалавр зэргийн сургалт болон цэргийн академиудад элсэн орохоор бэлтгэж буй монгол сурагчид өрсөлдөх боломжтой. Тэтгэлэг нь шашин шүтлэг, арьс өнгө, хүйс, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээл, төрсөн газар, иргэншил зэргээс үл хамааран Хойд Америкийн бүс нутагт амьдарч, суралцаж буй бүх монгол хүүхдүүдэд нээлттэй.

ТУНА тэтгэлэг нь 2021/22 оны хичээлийн жил коллежид элсэж буй сурагчдад коллеж суралцах хугацаанд 1,000 – 2,000 ам.долларын хэмжээтэйгээр, жил тутам, цэргийн академийн элсэгчдийн хувьд зөвхөн эхний жилд олгох нэг удаагийн 1,000 ам.долларын хэмжээтэй мөнгөн тэтгэлэг байна.

2021 оны тэтгэлэгт хамрагдагсдыг шалгаруулах хугацаа:

  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны тавдугаар сарын 16.
  • Тэтгэлгийн комисс өргөдөл, материалууд дээр ажиллах хугацаа: 2021 оны зургадугаараас долдугаар сар.
  • Шалгаруулалт: 2021 оны хуудсаар наймдугаар сар.
  • Шалгаруулалтын дүн зарлах хугацаа: 2020 оны наймдугаар сар.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://scholarship.tsahimurtuu.org/Info вэб хуудсаар авна. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд https://scholarship.tsahimurtuu.org хуудас дахь өргөдлийг бөглөж, шаардлагатай бусад материалын хамтаар илгээнэ.

Асууж лавлах зүйлс байвал This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. имэйл хаягаар холбогдоорой.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу