Оюутан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хойд Америкийн Цахим Өртөө ашгийн бус байгууллага ( цаашид товчлон ТУНА гэнэ) ахлах сургуулийн сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна. ТУНА тэтгэлэгт АНУ, Канад улсуудын ахлах сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа, магадлан итгэмжлэгдсэн ( accredited) коллежийн 4 жилийн бакалавр зэргийн сургалт болон бүх салбарын цэргийн академиудад элсэн орохоор бэлтгэж буй монгол сурагчид өрсөлдөх боломжтой. Тэтгэлэг нь шашин шүтлэг, арьс өнгө, хүйс, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээл, төрсөн газар, иргэншил зэргээс үл хамааран Хойд Америкийн бүс нутагт амьдарч, суралцаж буй бүх монгол хүүхдүүдэд нээлттэй.

ТУНА тэтгэлэг нь коллежид элсч буй сурагчдад 1,000 – 2,000 ам.долларын хэмжээтэй, жил тутам нэг удаа олгох, цэргийн академийн элсэгчдэд сургуулийн эхний жилд олгох нэг удаагийн 1,000 ам.долларын хэмжээтэй мөнгөн тэтгэлэг байна.

2020 оны тэтгэлэгт хамрагдагсдыг шалгаруулах хугацаа:

  1. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны тавдугаар сарын 30.
  2. Тэтгэлгийн комисс өргөдөл, материалууд дээр ажиллах хугацаа: 2020 оны зургадугаараас долдугаар сар.
  3. Шалгаруулалт: 2020 оны долодугаараас наймдугаар сар.
  4. Шалгаруулалтын дүн зарлах хугацаа: 2020 оны наймдугаар сар.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://scholarship.tsahimurtuu.org/Info вэб хуудсаас авна. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд https://scholarship.tsahimurtuu.org хуудас дахь өргөдлийг бөглөж, шаардлагатай бусад материалын хамтаар илгээнэ.

Асууж лавлах зүйлс байвал This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. имэйл хаягаар холбогдоорой.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу