“Токио-2020” Зуны олимпийн наадмын шинэ тов 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохиогдохоор гарсантай холбогдуулж Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо (шинээр World athletics гэсэн нэртэй болсон) 2021 оны наймдугаар сарын 6-15 -нд АНУ-ын Орегон мужийн Южин хотноо зохиогдох хуваарьтай байсан хөнгөнатлетикийн ДАШТ-ийг 2022 он болгон хойшлуулж буйгаа албан ёсоор зарлалаа.

“ТОКИО-2020” Зуны олимпийн XXXII наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Японы Токио хотноо зохион байгуулагдах байсан ч тодорхой хугацаагаар хойшлогдох болсон талаар өмнө нь мэдээлсэн. Харин яг хэдийд гэдэг дээр хэд хэдэн таамаглал, хувилбар байсан ч дөнгөж саяхан Олон Улсын Олимпийн Хороо, Японы засгийн газар, Токио хотын захиргаа, “Токио-2020” олимпийн наадмыг Зохион байгуулах хороо хамтран хуралдсаны дараа “Токио-2020” Зуны олимпийн ХХХII наадмыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион явуулахаар шийдвэрлэжээ.

“Токио-2020” Зуны олимпийн XXXII наадам товлосон хугацаанаасаа хойшлогдох боллоо.

Өчигдөр ОУОХ-ны “ босс” Томас Бах Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон “Токио -2020” -ийг Зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори, албаны бусад хүмүүстэй ярилцсаны дараа ОУОХ болон “Токио-2020” олимпийг ЗБХ-ноос олимпийн наадмыг хойшлуулахаар талууд санал нэгдсэн тухай хамтарсан мэдэгдэл гаргав.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу