Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Гуравхан хоногийн дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өнгөрсөн улирлын ( 2019-2020 оны тоглолтын улирал) шилдгүүдээ тодруулах “The Best FIFA Football awards” ёслолын ажиллагаа болох гэж байгаа билээ. Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн томоохон энэ ёслолын ажиллагаа уг нь шинэ улирлын эхэнд буюу есдүгээр сард зохион байгуулагддаг уламжлалтай ч энэ жил цар тахлын улмаас хойшилж, цахимаар, ТВ шоу хэлбэрээр болох гэж байна.

Эрэгтэй болон эмэгтэй шилдэг хөлбөмбөгч, шилдэг дасгалжуулагч, шилдэг хаалгач, Дэлхийн шилдэг 11 болон “ Шударга тоглолт”, “Шилдэг гоол”, “Хөгжөөн дэмжигчдийн шагнал” гээд нийт 11 номинацитай уг шагналын санал асуулгад ФИФА-ийн гишүүн 211 орны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагчид( эр, эм) болон хөлбөмбөгийн талаар бичдэг ФИФА-аас сонгогдсон сэтгүүлчид саналаа өгдөг.

Миний хувьд дэлхийн шилдгүүдэд тав дахь удаагаа саналаа өглөө. Хэн хэнд саналаа өгснийг ФИФА нэг бүрчлэн зарладаг бөгөөд ёслолын ажиллагааны дараа нийтэд сонирхуулдаг.

Мэдээж хамгийн их сонирхол татдаг, хамгийн нэр хүндтэй нь болох эрэгтэй “Дэлхийн шилдэг хөлбөмбөгч” номинацид өдгөө цагийн хөлбөмбөгийн “ зүүн, барууны тэргүүн магнай” Криштиану Роналдо, Месси нарын хамт Польшийн шигшээ болон Германы “Бавари” клубийн довтлогч Роберт Левандовски тунан үлдсэн. Өнгөрсөн улиралд түүн шиг гялалзсан тоглогч байгаагүй учир эргэлзэлгүйгээр түүнд саналаа өгснөө задлая. Бусдыг нь дараа нь сонирхуулнаа.

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу