Тожилын самар, шабмаг, агалиг, лагуу, хуасан, сагаг, сагаадай, мэлрэг, гүндаа цэцэг, пүнш зэрэг үгийг та ойлгож байна уу? Монгол үг ч биш юм шиг.
Хоол, хүнс арилжаатай холбоотой эдгээр болон бусад олон үгсийг Ховд аймгийн Дуут сумын уугуул, Америкийн Чикаго хотын суугуул, шавь, Урианхай овогт Гүнжийн Цэрэндуламын Хоол хүнс, худалдааны англи монгол толь (English - Mongolian Dictionary of Food & Merchandise) -иос нарийвчлан танилцаарай.