Хүнс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Коронавирусийг тойрсон олон төрлийн судалгаа шинжилгээ салбар бүрт эрчимтэй хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар хоол хүнсээр дамжин ковид19 өвчлөл халдварласан тохиолдол байхгүй. Энэ тухай Rutgers University in New Brunswick, N.J. Хоол хүнс судлалын тэнхим, Профессор Ph.D. Донолд Шафнер мэдэгджээ.

Хүнсний аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөгөө

Ковид-19 нөхцөл байдалтай холбоотойгоор хоол хүнстэй хамаатай түгээмэл асуултад CR.org /Consumer Reports/ хариу өгчээ.

Consumer Reports, formerly Consumers Union буюу Америкийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс бэлтгэн гаргасан уг нийтлэлийн Англи хэл дээрх хувилбарыг энд уншаарай.

Коронавирус бол амьсгалын замын вирус хүнээс хүнд, агаар дуслын замаар голчлон халдварлана. Халдвар авсан хүн ханиах буюу найтаахад агаарт тарсан вирус аливаа гадаргуу дээр тогтон үлдэж болно. Тухайн гадаргууд гараар хүрч нүд, хамар, ам, салстад хүртсэнээр вирусын халдвар авах нөхцөл үүсч болохыг CDC /Centers for Disease Control and Prevention/ –ийн зүгээс анхааруулж буй.

Хоол хүнснийг чанаж боловсруулснаар вирус утсаж алга болох уу?

2004 онд Сарс вирусийн үед хийгдсэн судалгаа бий. Өндөр температур вирус устаж алга болоход нөлөөлдөг. Тухайлбал цельсийн 65 градуст 10,000 хүртэлх тооны вирус 1 болж буурах жишээтэй. Гэвч Новел вирусийн хувьд ямар байх нь одоогоор тодорхойгүй.

Мах болон амьтны гаралтай бүтээгдэхүүнээс вирусийн халдвар авах уу?

Хятадад амьтны гаралтай бүтээгдэхүүн борлуулдаг захаас вирус тарсан гэж үзэж буйгаас зарим хүмүүс тэгж бодоход хүрч болох юм. Гэвч судлагдсан батлагдсан зүйл байхгүй. International Journal of Hygiene and Environmental Health, байгууллагын мэдээлж буйгаар гол шинж тэмдэг халуурах болон амьсгалын замын зовиур байгаагаас авч үзсэн ч тэр халдвар хоол хүнснээс илүү агаар дусал, амьсгалын замаар халдаж байгааг бодож үзэх хэрэгтэй. Сарьсан багваахайнаас амьтанд, амьтнаас хүнд халдсан гэж ярьж байгаа ч халдвар хаанаас үүдэлтэй вэ гэдэг дээр хайгуул хийж судалсаар байна. Яг тогтоосон зүйл одоогоор байхгүй.

Жимс ногоог түүхийгээр идэж хэрэглэх нь хэр зэрэг аюулгүй вэ?

Вирусийн халдвартай хүн алим жимс, хүнсний ногооны ойролцоо ханиаж найтаалгасан байлаа гэж бодоход тухайн жимсэнд хүрсэн хүн нүд, хамар, амандаа хүрснээр халдвар авч болох ч түүнээс илүү өвчтэй хүний ойролцоо байх нь өөрөөр хэлбэл хүнээс хүнд халдвар дамжих нь илүү эрсдэл өндөртэй. Тийм ч учраас хүмүүс хоорондоо хоёр метрийн зай баримтлахыг санууулж байгаа. Мэдээж хэрэг дэлгүүрт ороод гарсны дараа тэр дор нь гараа угааж ариутгах нь энгийн боловч халдвар авах магадлалыг хамгийн ихээр бууруулна. Хүсвэл жимс ногоог шууд хэрэглэхийн оронд чанаж болгож хэрэглэж бас болно.

Жимс ногоог угааж хэрэглэхдээ энгийн үед дагаж мөрддөгөөс илүү онцгой анхаарах шаардлага бий юу?

Тэгэх шаардлага байхгүй. Жимс ногоог ердийнх шигээ усаар угааж хэрэглэнэ. Алим, төмсийг сойзоор угааж болно. Савандаж угаах, мөн близна хэрэглэх нь гэдэс хямрах шалтгаан болдог. Мөн цагаан цуу /Vinager/ хэрэглэхэд нян, бактер устдаг гэсэн судалгаа байхгүй.

Сав баглаа боодлоос вирус халдах уу?

Маш бага хувьтай. The New England Journal of Medicine 2020 оны 3-р сарын 17-нд хийгдсэн судалгаагаар олон төрлийн гадаргуу, материал дээр туршилт хийсний дүнд хуванцар болон төмөр гадаргуу дээр вирус хамгийн удаан буюу 72 цагийн хугацаанд тогтон үлддэг бол картон цаасан дээр 24 цагаас илүү хугацаагаар тогтдоггүй. Улмаар вирусийн тоо цөөрч төмөр гадаргуу дээрх вирус 5,6 цаг өнгөрсний дараа тал хувь нь үгүй болж, хуванцар гадаргуу дээрх вирус 6,8 цагийн дараа 50 хувьдаа хүрч буурсан байна. Картон цаасны хувьд 3 цаг өнгөрөхөд мөн ялгаагүй тал хэмжээний вирус устаж үгүй болсон нь судалгаагаар тогтоогдсон. Сав баглаа боодол гадаргуу дээр вирус байлаа гээд тухайн бүтээгдэхүүнээс халдвар авна гэсэн үг биш. Дэлгүүрт зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний хайрцаг савлагаанд вирус тарсан байсан ч өвчлөл үүсгэх эрсдэл маш бага. Гэвч дараах арга замын тусламжтайгаар эрсдлийг бууруулж болно.

  • Хүнс худалдан авсны дараа буюу гэртээ ирсний дараа гараа угааж ариутгах
  • Хүнсээ байршуулах талбайг цэвэрлэх мөн хүнсээ байршуулсны дараа гараа дахин угаах
  • Хүсвэл лаазалсан бүтээгдэхүүн, шилэн сав, хуванцар сав баглаа боодлыг арчиж цэвэрлэх мөн савлагааг сольж болно.

Одоогийн байдлаар USDA, Ковид-19-н нөхцөл байдлын мэдээлэлд АНУ-д болон импортлон оруулж ирсэн ямар ч хүнсний бараа бүтээгдэхүүнээс халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Бүтээгдэхүүн болон сав баглаа боодол вирус тээх боломжтой ч хязгаарлагдмал хугацаанд тээх, тээвэрлэлтийн явцад устаж үгүй болох өндөр магадлалтай.

Дэлгүүрийн худалдагч халдвар авсан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн дэлгүүрээс авсан хүнсний бүтээгдэхүүнийг хаях ёстой юу?

FDA /Food Drug Administration/ тийм тохиолдолд хоол хүнсийг хаях шаардлагагүй. Дэлгүүрийн ажилчнаас халдвар илэрч хоёроос гурван өдрөөр дэлгүүр хаагдлаа гэхчлэн мэдээ дуулдаж болох юм. FDA-с өгч буй удирдамжийн дагуу муж бүр өөр өөрийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хоол хүнснээс халдвар тарах уу гэдгээс илүү хүнээс хүнд халдах нөхцлийг бууруулахад анхаарлаа хандуулах нь чухал.

Ресторан, зоогийн газраас хоол захиалан авахаас зайлсхийх хэрэгтэй юу?

Ихэнх ресторан зоогийн газрууд үйлчлүүлэгчтэй харилцах шаардлагагүйгээр захиалга авах, төлбөр төлөх, захиалсан хоолыг бэлдэж, түгээх байдлаар ажиллаж байна. Хүн хүнтэйгээ уулзах нөхцлийг багасгасан учраас халдвар тархах эрсдэл бага. Захиалсан хоолоо авсан даруйд гаднах хайрцаг савыг хаях, мэдээж гараа угаах нь үр дүнтэй. Ер нь бол ресторан, зоогийн газруудад өөрийн гэсэн дагаж мөрддөг эрүүл ахуйн стандарт бий. Хоолны хордлого үүсгэдэг таван төрлийн бактер, salmonella, E. coli, shigella, norovirus, hepatitis A. зэргээс хамгаалах стандарт юм. Тухайн стандарт өөрөө Ковид-19 халдвар тархахаас бүрэн хамгаална. Хэдий тийм боловч FDA шаардлагийн дагуу ердийн үеийнхээс хоёр дахин илүү ариутгал, устгал хийх журмыг ресторан, зоогийн газрууд мөрдөн ажиллаж байна.

Дахин ашиглаж угаах боломжтой хүнсний уут хэрэглэх нь зөв үү?

Хэдийгээр мэргэжилтнүүд зөвлөөгүй ч энэ нь өнөөгийн нөхцөлд тохиромжтой. Худалдан авалт хийсний дараа бүр даавуун уутаа халуун усанд угааж хэрэглэх, ингэснээр дан ганц Ковид-19 бус бусад аюулт өвчнөөс мөн хамгаална.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу