public domain

Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Нарны аймгийн хоёрдахь гариг Сугар энэ долоо хоногийн туршид тодоос тод гялалзан харагдана. Одон орончдын тогтоосноор жилийн хамгийн тод гялалзан харагдах оргил үе нь өнөөдөр буюу 4-р сарын 28-наас эхлэн долоо хоногийн турш  үргэлжлэх гэнэ.

Сарны дэргэд зэрэгцэн гэрэлтэх Сугар гаригийг нар, сарны дараах, тод гэрэлтэгч тэнгэрийн эрхэс гэж нэрлэдэг.  Ингэж тод гэрэлтдэг учир нь нартай ойрхон байрладагтай нь холбоотой. Сугар дээр туссан нарны тусгал албидо 7 буюу 70 хувь дэлхий дэлхий рүү ойн харагддаг байна. Сугар гаригийг бүрхсэн хүхэрлэг үүл нь нарны гэрлийг дэлхий рүү толь мэт ойлгож байгаагаас ийн тод гэрэлтдэг ажээ. (Эх сурвалж)

"Үүрийн цолмон", "Үдшийн гялаан" хэмээн нэрийддэг Сугар гаригийн тухай нэмэлт мэдээлэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас

Сугар гариг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь Дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч сугар гариг маш халуун учир хийн төлөвт оршино. Уг хүхэрлэг үүл цагт 360 км нүүдэг байна. Хүлэмжийн хийн эффект нь Сугар гаригийг Нарны аймгийн хамгийн халуун гариг болгоно.

Сугар гариг нь нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 хоногт нэг эргэнэ. Дэлхий, Сугар гаригийн хоорондох зай нь 40 сая км бөгөөд Сугар гаригийн татах хүч нь дэлхийнхтэй ойролцоо байна.

Сугар гариг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагдана. Монголчууд уг гаригийг "Үдшийн гялаан", мөн "Үүрийн цолмон" гэж нэрлэдэг.