Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Гиюүрлийн гивлүүрээ сөхөж
Гэнэн гэгээлгээр инээцгээе

"Хорооноo"-гийн хорионд ч ход ход хөхрөнө, бид

Эхнэр нөхөр хоёр дэлгүүрээс гэртээ ирэв. Маскаа авав. Гэтэл эхнэр нь айлын нөхрийг сугадаад, гэртээ ирснээ мэдэв. Цагдаагийн газраас "хүний хулгайн" хэрэг үүсгэв. Харин өөрийнх нь нөхрийн утас холбогдох боломжгүй байгаа нь нэг л биш. Та бүхэн маскaa зүүxдээ өндөр сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой бай л даа!

#####

- Чи чинь арван дөрөв хоног хэл сураггүй хаашаа алга болчихов оо ?
- Өнөө муу Сашка гарааш дотроо гэнэт найтаагаад, бид айсандаа түүнийг сахиад, ариутгал хийгээд л яалт ч үгүй тэнд хоёр долоо хоночихлоо

#####

- Монголд 30 дахь хүн бүртгэгдлээ шүү
- Хөөх, би юунаас хоцорчихов оо? Намайг бүртгүүлчихээрэй, хөөe!

#####

Хүүхдүүдийн карантиныг сургууль дээр нь зохион байгуулахгүй яасан хариуцлагагүй улс вэ! Боловсролын яам руу санал гомдол бичихээс аргагүй байдалд хүрлээ шүү !

#####

Хоёр уут хөц будааг нойлын цаасаар солино. Дараах хаягт заасан нууц үсчний газар сэмхэн ирж, бараагаа солилцоно.

#####

- Хөгшөөн чи надад зуун грамм өгөөч
- Сая гударсан биз дээ
- За тэгвэл би өөрөө гадаа гарч , хогоо асгахаас даа
- Өө хэрэггүй ээ өвгөөн, би салхинд гаръя аа. Май виски уу !

#####

- Чи хаана явж байна?
- Хүнсний дэлгүүрт
- Маскаа зүүсэн үү?
- Зүүлгүй яахав дээ. Чи юу захимаар бна?
- Масктай юм чинь наад дэлгүүрийнхээ кассыг л

#####

- Хайрт минь, хоёулаа сайхан зоогийн газар суух уу? Хавайн арал руу нисэх үү?
- Карантинтай байгаа шүү дээ
- За, за дураараа л бол

#####

- Эстоничууд 3 метрийн зай барилтад дасах гэж их зовж байна шүү
- Яагаад?
- Тэд чинь энгийн үед л 5 метрийн зай барьдаг хүмүүс шүү дээ

#####

- Би ч гудамжинд олон хүнгүй, эль хуль байхад л дуртай хүн дээ
- Та тэгвэл хотын дарга л байна шүү дээ

#####

- Маскаа гүйцэд сайн зүүгээч
- Эрүүгээ бас хамгаалж болохгүй гэж үү