Чөлөөт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Энэ буланг манай Ото анх санаачилсан бөгөөд 1995 оноос хойш тогтмол гарч энэ жил 25 “нас” хүрэх гэж буй “Таван цагариг” сонины маань уншигчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг булангийн нэг байсаар ирсэн бөлгөө. Учир нь манай онигооны баатрууд бол олны танил , од тамирчид гээд бодит “бодгаль”-ууд байдаг, буух эзэнтэй, буцах хаягтай болохоор уншигчид ихэд таашаадаг юм.

Дэлхий нийтээрээ уршигт цар тахалтай тэмцэж, хүнд хэцүү байгаа энэ үед Та бүхнийхээ сэтгэлийг бага ч гэсэн сэргээх, дархлааг чинь дэмжих үүднээс “Инээдмийн иллэг”-ийн үүцнээсээ задлахаар шийдлээ.Таалан соёрхоно уу!

ХЭЛТЭЙ БОЛ АМЬТАЙГАА

Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Монгол Улсын заан, уран гараа , дэвээт , Чөлөөт бөхийн ОУХМ, Ази тивийн аварга “ нам” хэмээх Санжжавын Сүхбаатар агсан чөлөөтийн хэсэг бөхчүүдийн хамт Германд нэгэн тэмцээнд оролцож явахдаа усанд сайн сэлдэггүй тул бассейнд орсон хүмүүсийг харж зогсож. Багийн нөхөд нь “ Зааныг ус рүү түлхэе, цаадах чинь самбаатай юм чинь лав л живэхгүй. Олон ч хүмүүс байна. Яахыг нь харья” гэж ярилцаад зааныг араас нь сэмхэн ус руу түлхчихээд зугатааж гэнэ. Тэгээд холоос нууцаар ажиглаад байж. Сүхбаатар заан маань усанд нэг живээд дээшээ ил гарч ирээд л “ Хүмүүсээ надад туслаарай!” гээд хашгирч гэнэ. Бассейнд байсан германууд тоглож байгаа юм болов уу гээд тоохгүй байна гэнэ. Тэгсэн заан дахиад живж. Удалгүй мөн л нэг ил гарснаа нилээн сандарсан дуугаар “ Помогите мне, люди!!!” гээд оросоор хашгирч гэнэ. Нөгөө хүмүүс ойлгосонгүй гайхсан байдалтай л байж. Тэгтэл ч заан дахин нэг доош живснээ төдөлгүй толгойгоо уснаас цухуймагц л “Кум наминээ ами абраарэй!!!” гээд л нутгийн аялгуугаар ихэд сандран орилж, нөгөө герман нөхцөл байдал бишдэж буйг гадарлаж манай хүнийг уснаас гаргаж өгчээ. Зааныг уснаас гараад явж байхад нөхөд нь мэдээгүй царайлаад юу болсон бэ гээд шалгааж. “Нам” заан харин “Усанд хальтирч ороод сандарлаа. Хэлтэй тулдаа л амь гарлаа” гээд л хэнэггүй авсан юм гэдэг.

ХОТЫН НЭР

Эдүгээ АНУ-ын нийслэл Вашингтон хотод гэр бүлийн хамт “ Гэрийн карт” өвөрлөн суугаа чөлөөт бөхийн Ази тивийн аварга ,ОУХМ Л.Сэргэлэнбаатарынд саяхан нэг найз нь зочилжээ.
Өөрийн амьдран суугаа хотоо танилцуулан явахдаа Сээгий найздаа “За Вашингтон гэдэг чинь уг нь англиар үгийн үндсийг авч үзвэл WASH буюу угаах гэсэн үйл үг, дээр одоо үргэлжлэн буй цагийн NG дагаварыг залгахаар угааж байна болж байгаа юм. Ард нь TON буюу тонн нэмээд WASHINGTON болж байгаа биз дээ.

Тэгэхээр манай хотын нэрийг тонн тонноор угааж буй хот гэж орчуулж болно шүү гэж тайлбарлажээ.

ОРЧУУЛГА

Л.Сэргэлэнбаатар өмнө нь Будант Альбион багагүй хугацаанд англи хэлийг муугүй эзэмшсэн нэгэн.Америкт ирээд бүр ч сайжирч байгаа аж.Тэрбээр “ Тунгалаг Тамир” романыг орчуулж эхлээд байгаа түүний хөрвүүлснээс хэсэглэн авч сонирхуулья.

Эрдэнэ гэрийнхээ эсгий үүдийг сөхөн ууртай нь аргагүй орж ирж буй хэсгээс.

Эрдэнэ: - REALLY
Долгор: -YES
Эрдэнэ: - DIRTY BITCH

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”