COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

За сая баасанд туслалцааны 2 триллион долларын төлөвлөгөө батлагдлаа.
Хувь хүн, айлд хэд ноогдох вэ?

Гэр бүлийн орлого нь (AGI) 150 мянгаас доош (энэ хязгаар нь ганц бие бол 75к, өрх толгойлсон бол 112.5 к бөгөөд үүнээс дээш орлоготой бол авах мөнгөний хэмжээ багасна) айлын хүн тутамд $1200, 17 наснаас доош хүүхэд бүр $500 татварын газраас авах болно. SSN буюу нийгмийн даатгалын дугаартай хүн бүр хүртэнээ. Энэ мөнгийн 3 долоо хоногоос IRS-аас явуулж эхлэнэ гэж treasure secretary мэдэгдсэн байгаа. Нарийвчилсан хугацааг татварын газрын сайт уруу орж харцгаана бизээ. Хэрэв 2019 оны татвараа явуулсан бол түүн дээр, үгүй бол 2018 татвар бөглөсөн мэдээлэл дээр үндэслэж чек ирнэ, эсвэл бүртгэлтэй данс уруу чинь орно. Тэгэхээр 2019 онд хаяг, банкны дугаар өөрчлөгдсөн хүүхэд нэмж төрсөн бол 7 сарын 15-ныг хүлээлгүй 2019 оны татвараа явуулчихсан нь мэдээж дээр. 2020 онд төрсөн хүүхдийг оруулахгүй ч дараа жилийн татвар дээрээ $500 нэмж авах болно гэжээ. Мөн татварын өрийг энэ мөнгөнөөс суутгахгүй гэсэн байна.

Мөн дээрх багцад ажилчид шиг даатгал авах боломжгүй байгаад байсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулаад бас аятайхан туслалцаа, зээлийг оруулсан байна. Энэ талаар маргааш бичнээ. Түмэн амгалан байх болтугай.