COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VII.7~8, Мягмар - Лхагва
Шинэ засгийн газар бүрэлдэх шинэ өдрийн мэндийг хүргэе! Одоо бол би "Карантино~итальяно" гуайг ялах нь тодорхой болж, тооны харьцаа 14:7 буюу долоо хоноод, Долнуур руу жонжино гэсэн үг.

● Хүүк ерөнхий сайдын шинэ экипажийн нэрсийг зон олонд "гэрэл цохиулав". Эдгээр 17 сайдын дотор Азийн чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн асан, өдгөө ЗТХЯ~ны дэд, манай "Хонхорын" XXVIII cургуулийн дүү~төгсөгч, МҮОХ~ны Гүйцэтгэх зөвлөлийн экс~гишүүн, "Ванкувер~2010" өвлийн олимпийн "Team Mongolia" багийн ахлагч( Шеф~де~Миссион), "төмөр замын" гэгдэх цол чимэгтэй Лувсангийн Халтар анд нь Зам & тээврийн хөгжлийн сайд, "Таван цагариг"сонины зүтгэлтэн, "Гурван төрөлт" спортын Азийн спорт захирал, Грекийн Олимпия Академи руу гэрэлт зам нээгч~ахмад академич, "Сидней~2000" олимпийн тусгай сурвалжлагч, эрхэм шавь "Цаба" Б.Цагаанбаатарын төрсөн дүү, орчин цагийн эмнэлэг~анагаах ухааны салбарын менежментийн ( Куала~Лумпур, Ванкувер) топ эксперт, гавъяат эмч Бямбаа гуайн хөвүүн Цогтбаатар Эрүүл мэндийн сайдаар тохоон томилогдох гэж буйд халуун баяр хүргэе! Энэ хоёр эркем нь ажлаа арван хуруу шигээ мэдэж, зүрх сэтгэлээрээ эх орныхоо төлөө зүтгэх орчин цагийн жинхэнэ даруу лидерүүд бөлгөө. Бусад "Сатай сайд" нартаа амжилт хүсч, ард түмний аж амьдралыг өөд нь суга татахыг хүсье! Исмэлтэнгүүдийг эгнэгт үлдэн хөөтүгэй!

● Шинэ хууль цаазны дагуу УИХ~ын гишүүд олон нийтийн байгууллагын сонгуульт албыг хашихыг хориглосон тул Чөлөөтийн холбооны Ерөнхийлөгч Д.СумъяаЖАББАР ажлаа "Дүүнээ" Пунцагийн Гансүх дэд~дээ хүлээлгэн өгчээ. Ноён зангй, ноён нуруутай "Дүүнээ" дүү болбаас "Тулгат" клубын "Хар" Ганбаа багшийн хайрт шавь, өсвөр залуу насандаа үнэн авъяаслаг барилддаг байсан бөгөөд хүнд гэмтлийн улмаас трико & борцовка хоёроо хадаасанд өлгөөд, ном цүнхээ үүрэн, эрдмийн зам хөөсөн түүхтэй, өдгөө "Тайкун" компаний босс. Тэгэхээр боксын босс "Ажнай" Д.Бат~Эрдэнэ, буудлагын тэргүүн Н.Энхболд гишүүд бас л хүчээр спортоос "зодог тайлах" нь дээ. Гэхдээ сэтгэл нь наашаа хэвээрээ шүү !

● Дугуйн холбооны генсек "Орос" Зундуйн Наран саяхнаас "Бермудийн гурвалжин"~гаас эргэн иржээ. Манай дугуйчид 1964, 1980 , 1992 , 1996 оны дөрвөн удаагийн олимпод хурдалсан бөгөөд литва ээжтэй Наран нь өөрөө Барселона олимпод оролцсон "шарков". Социализмийн үеийн орлогч сайд агсан Зундуй гуай нь Одон, Наран, Саран гэсэн 3 хүүхэдтэй бөлгөө. Төмөр хүлэгтнүүддээ хуй салхи шиг хурдлахыг күсий !

● "Алдарт" Гүндалайгийн карантиний сельфи~шоу нь жирийн хөдөлмөрчдөд хүнд тусчээ. "Бор дарс" нэвтрүүлж, дүрэм зөрчсөн хүмүүсийг толгой дараалан шалгаж, заримыг нь ажлаас нь халах хүртэл арга хэмжээ ноогдуулж, "ТВ нэвтрүүлэг" хийсэн, Тай улсад гацагч Гүндалай өөрөө ч торгуулсан гэх. "Тоглоом тоотой нь дээр" ээ.

● "Бага Баян" дахь тогоочийн бие бүрэлдэхүүн наадмын үеэр амтат дугуй хуушуураар дайлна гэж сонор мялаалаа. Харин хөхүүртэй айраг амсуулах эсэх нь ацан шалаанд ажгуу.

● Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ нь Сербийн Белград (Србия, Београд ) хотод XII caрд болох нь. 1989 онд хуучин "Югсүлвак"( Югослав)~ийн нийслэлд зохиогдсон жүдогийн ДАШТ~ээс О.Балжинням, Д.Баттулга нар анхны мөнгө & хүрлийг зулгаасан дурсамж дүүрэн хот доо!

● Энэ жил Монголын 236 иргэн харийн 9 орны иргэншлийн паспорт авч эх орныхоо данснаас хасагдсан нь ноднингийн мөн үеэс 117~гоор нэмэгдсэн нь сайн уу, муу юу аль нь вэ, хө? Хүний эрх, тавилан л юм даа.

● Энэ намрын IX сарын 4 ~ 11~нд ОХУ~ын Казань хотноо хуучин СНГ (Содружество Независимых Государств ~ Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөл) орнуудын спортын анхдугаар наадам хөшгөө нээнэ. ОХУ~ын спортын нийслэл гэгддэг Татарстаны нийслэл Казань хотод хуучин СССР~ийн Орос, Азербайжан, Армян, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Тажикистан, Беларусь, Молдавийн 14 ~ 23 насны 2500 гаруй өсвөр залуу тамирчид спортын 22 төрлөөр өрсөлдөнө. Харин ЗХУ~ын бүрэлдэхүүнд байснаа дурсахыг ч хүсдэггүй Латви, Литва, Эстони, Гүрж, Украин улс хуруугаа ч хөдөлгөөгүй бол В.Путины анд Туркменистаны хаан Гульды~паша таг чиг буй нь жигтэй сонин санагдаффф. СНГ спортын наадам нь ковид~ын дараах олон спортын анхны & зоригтой Геймс ( Games ) ~ээр дэлхий дахинаа тодорч буйгаараа онцлогтой.

● Чех улс жуулчдад хаалга үүдээ нээж эхэллээ. Хамгийн марзан нь Алтан Прага хотоор "Боомж" (Homeless ~ Орон гэргүйчүүд ) аялалд урин, гудамжинд амьдардаг хүмүүс яаж хогийн сав, урт сандал дээр унтдаг, хэрхэн халаас суйлдаг, цүнх зүсдэг талаараа тайлбарлан, бүр биечлэн үзүүлдэг гэнэ шүү.

● Токио хотын засаг даргад нэр дэвшсэн, хуучин дарга М.Койке хатагтай улиран сонгогдлоо. Ашгүй түүний өрсөлдөгч Токио~202ONE олимпийг зохиохоос татгалзана гээд муу амлаад байсан нөгөө баагий мултарсан нь яамай.

● Чилийн шаггүй дасгалжуулагч Мануэль Пеллегрини нь Испаний хөлбөибөгийн "Бетис" клубыг удирдахад ганц хуруу үлдлээ. Энэ жил 66 хүрсэн, Андын нурууны уугуул Ману нь Дон Кихотын нутагт "Реал", "Виллареал", "Малага", будант Альбионд "МанСити", "Вест Хэм"~ийн торгон жолоог атгаж байсан лут том гар шүү. Бас наргиан юм хойно, Гитад яваад үзсэн.

● Дон Трамп гуай АНУ~ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (WHO ) зад загнаад л чирээд гаргалаа. "Хүргэн хүү" киноны Жамц баян шиг "Дэмбэрэл ээ , хүү минь чи явж болно оо. Болохгүй бол эргээд ирнэ биз дээ" гэдэг шиг л WHO нь жилд "400~хан сая" ногоон хандивладаг Америкаа үдэх нь дээ.

● Бразилийн Ерөнхийлөгч Ж.Большунару корона~вирусын халдвар тусчээ. Нэг сая зургаан зуун мянган хүн нь халдвартай, 65000 иргэнээ газарт булсан Бразил гүрэн үнэндээ "нуман тулгуурт" амь наана, там цаана. "Рио~2016" олимпийн андууд минь эрүүл энх байгаасай даа.

● Хөл хорионы үеэр цахим спорт цэцэглэж, цахилгаан тооны машинтай ня~бо нар баяжсан гэнэ. АНУ~д бол хүргэлтийн түгээгчид нэлээн зоостой болсон. Өдөрт 200 айлд хүнс зөөдөг юм бна билээ. "Амазон" ханз авч, тэрбум тэрбумын мөнгөн олзтой.

● Спартак~Москва хөлбөмбөгийн клуб нь немц менежер Томас Цорныг ажлаас нь халав. Дошин дээрээ "шинэков" Тамбовт 2:3 хожигдож, шившгээ тарьсан "улаануудын" дасгалжуулагч, бас нэгэн герман дасгалжуулагч Тедеског түр харзнахаар тохирчээ. Спартакийг гомдоогч өнөө "Тамбовын чононууд" гэртээ Чечений "Ахмат" багт 1:2 гөвүүлж, доошоо унах дорой бүст рүү өөрсдөө шидэгдсэн байх юм. Baljinnyam Erdenebat, Baatarzorig Chadraabal нар ажлаа хийгээч ээ! Бас Тамбовийн цэргийн химийн инженерийн дээдийг төгссөн, мото спортын Очки Ochirsukh Ochki анд, "Ялаа" Мэндээ, "Махан цоож" Мига нар ч гараа хумхиж болохгүй ээ!

● Английн премьер лигийн аварга цолын болзлыг 7 тойргийн өмнө хангаж, түүхэн рекорд тогтоосон Ливерпүүлийн их залуурч Ю.Клопп маань аваргын алтан медалийг зөвхөн 5~аас дээш албан тоглолтод оролцсон хөлбөмбөгчид олгох тухай журамд ихэд ундууцлаа. Бүүр аргаа бараад өөрийнхийгөө ч гэсэн нэг тоглогч шавьдаа өгөхөөс буцахгүй гэж жиргэжээ. Манайд бол зоос, гоёл чимэглэлийн үйлдвэрт очоод, дал алгадаад л гүйцээ!

● Хөдөлмөрийн баатар, гавъяат нисэгч, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Ц.Батнасан гуай 42 жил хөх тэнгэрт ниссэнийг хураангуйлбал яг 6 жил хүйлэн орчлонд амьдарсан тооцоо гаргажээ. Агуу лётчик, алдарт пилот шүү, нээрээ. Миний бие 2005 онд Эрдэнэбүрэн суманд олимпийн томилолтоор очсон бөгөөд энэ сайхан нутгаас самбо бөхийн Эрдэв, Дөшчулуун, эмэгтэй чөлөөтийн Ц.Энхжаргал, ахлах дасгалжуулагч Б.Баттулга гээд л спортынхон төрснийг мэдсэн. "Сүхбаатар" киноны "Ховдог" Гомбо бас тэр сумынх. Хамгийн дурсамжтай нь домогт Ану хатны өлгий нутаг Эрдэнэбүрэн сумаас гэртээ ирсний маргааш нь л миний ууган зээ охин мэндэлж, 43 насандаа өвөө цол хүртсэн би бээр Ану гэж нэр хайрласан түүхтэй. Ану бидэн хоёр Шүүдэрцэцэгийн гарын үсэгтэй "Ану хатан" номыг хамтдаа уншиж, "Ану хатан" киног нь хамтдаа үзсэн шүү.

● ТОKYO202ONE oлимпийг ЗБХ нь НҮБ~тай хамтран Олимпийн эвлэрэл (Olympic Truce)~ийг тунхаглан хэрэгжүүлнэ. Эртний олимпийн үед "Эйкечейра" ( Зэвсгээ хураа!) буюу олимпийн эвлэрэл хэлэлцээр журам тогтоож, дайн байлдаанаа түр зогсоодог уламжлалтай байсныг "Атланта~1996" наадмаас сэргээсэн бөлгөө. Эйкечейра !!!

● Саудын Араб аялал жуулчлалдаа янзтай анхаарч, 20 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. Хамгийн баян ч, нэлээн уйтгартай энэ элсний хаант улсад үзэх юм ч маруухан даа, зайлуул. Хөгжиж цэнгэлдэх зүйл ч хориотой. Тэнд гацсан Хосоо Khosbayar Bat-Erdene шаби маань юу гэж бодож бна?

● Зиакк, өнөөдөр VI caрын 17~ний Инчён~ транзитаар эх орондоо ирсэн зорчигчид өнөөдөр гэртээ харьж бгаа нь юутай сайхан. Зарим нь бүр шөнийн 00.01 цагт л цүнхээ овоолоод, өөрсдөө цомцойн суусаар шөнө дөлөөр уннандаа суун, гал голомтондоо очоод бөөн баяр! Нэрт түүхч Ulziibaatar Demberel анд л лав долоон бурханаар чигээ заалгаад, Улаанбаатарын дүн шөнө, гүн нойрны цагаар өргөөндөө заларсан сурагтай, ашгүй ашгүй. Би ч бас одод түгсэн VII сарын 14~ний шөнө гэртээ хөтөлгөө морьтой довтолгон очно доо, хө!

● "Үүеэ" Т.Үйтүмэн гавъяат тэргүүтэй манай боксчид тэмцээний сугалаа сугалсанаас хойш сахлаа хусдаггүй "бичигдээгүй хуультай". Би ч бас Хандгайтын нугалаанд нухлуулсанаас хойш хэдэн сөөвгөрөө хусахгүй гүрийсээр л.

● Хандгайт дахь "Их Тамир" амралтад бэлтгэлээ базааж буй боксын шигшээгийн ахлах дасгалжуулагч "Батка" Д.Батсүрэн, илээч "Симба" Э.Энхбаяр, дасгалжуулагч "Солгой" Баяраа, "Баруун" Буйка, "Сэлэнгэ" Пүүжээ нар тамирчидтайгаа хамтран намайг оргуулах зорилгоор "Бага Баян" буудал руу газар доогуур нууцаар хонгил малтан, 500 м ойрттол нуль хар хад таараад "Ы операцийг" зогсоох "отбой" тушаал төвөөс авчээ, кккк.

За одоо ч юухэн байхав ээ, долоохон хоног ( бараг зургаа) үлдлээ.

Лхаа бурхан лхагва гаригийг ивээг! Бас бүх Лхагва овог нэртнүүдийг!