COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн Хүнс ба Эмийн Хороо (FDA) Quidel Corporation нэртэй байгууллагын бүтээсэн Sofia 2 SARS Antigen FIA хэмээх шинэ төрлийн тестийн төхөөрөмж хэрэглээнд оруулах эрх олгосон байна.

Тухайн тест вирусийн бөмбөлөг доторх мөн гадна бүрхүүлд хавсрагдсан эсрэгтөрөгчийн (antigen) жижиг бутархайг илрүүлэх, улмаар түргэн шуурхай оношлох чадвартай юм байна.

Ийнхүү COVID-19 илрүүлэх дөрвөн төрлийн арга барил бий болж байна. Үүнд молекулын буюу PCR, уургийн шинжилгээ (immunoassays), ийлдэс сорилт (serological test) мөн эсрэгтөрөгчийн шинжилгээ багтана. Эдгээрээс молекулын тест хамгийн оновчтойд тооцогддог. Харин эсрэгтөрөгчийн тест хурдан шуурхай ч “хуурамч сөрөг” үнэлгээ үзүүлэх эрсдэл өндөртэйг FDA анхааруулсан байна.

Тест үйлдвэрлэл, тараалтын талаар нэгдсэн төлөвлөгөө байхгүй хэвээр.