Швейцарын Женев хотод байрлах Foundation for Innovative New Diagnostics (FIND), Лондоны Их Сургууль, Африкийн Лабораторийн Нийгэмлэгүүдтэй хамтран КОВИД-19-н шинжилгээ, оношилгооны тухай гурван долоо хоногийн үнэгүй, онлайн сургалт явуулж эхэллээ.
Мэргэжлийн салбарын хүмүүст зориулсан тус сургалтаар дараах сэдвүүдийг хөндөх юм байна.
- Эхний долоо хоногт: КОВИД-19-н тархалтын эсрэг оношилгооны үүрэг, арга барил, стратегиуд.
- Хоёр дахь долоо хоногт: Молекулын шинжилгээний арга барил (nucleic acid), сонголт, шаардагдах техникийн болон ашиглалтын зөвлөмжүүд.
- Сүүлийн долоо хоногт: Уургийн шинжилгээний арга барил (immunoassays), хэрэглээний зөвлөмжүүд, клиникийн сорилттой холбоотой сүүлийн үеийн мэдээлэл.
Англи хэл дээр явагдах сургалтад энд дарж бүртгүүлнэ үү.