Ковид-19-ээс үүдэн бий болгосон хөл хориог сулруулах тухай яриа дэлхийн олон оронд өрнөж эхэллээ. Харин ийм шийдвэрийн цаана ямар үр дагавар хүлээж болзошгүйг харуулсан сургамжит үйл явдал Японы Хоккайдод болсон байна.
5.3 сая оршин суугчтай Хоккайдо аралд шинэ коронавирусийн халдвар анх 1-р сарын сүүлээр болсон баярын үеэр бүртгэгджээ. Орон нутгийн захиргаа шуурхай арга хэмжээ авч хөл хорио тогтоосон нь тухайн үед сайшаагдаж байсан. Хэдэн долоо хоногийн дараа халдварын тоо буурч үүнээс эрч авсан орон нутгийн захиргаа эдийн засгийн сөрөг нөлөөг багасгахаар хөл хориог сулруулах шийдвэр гаргасан юм. Орон нутгийн хилийг тэр даруйд нээж Японы бусад хэсгээс ирэх зам тээврийн хөдөлгөөн урьдны адил үргэлжилсэн. Харин үүнээс гурван долоо хоногийн дараа Хоккайдо өдөр тутмын өвчлөлийн хамгийн өндөр тоог бүртгэж, хэдэн өдрийн дараа халдвар өмнөхтэй харьцуулахад 80 хувиар нэмэгдсэн байна. Энэ тоо долоо хоногийн дараа дахиад 70 хувиар өсжээ. Үүнтэй холбоотойгоор Хоккайдогийн захиргаа онцгой байдал зарлан хөл хориог үргэлжлүүлэх шинэ захирамж гаргаад байна. Time сэтгүүлийн мэдээлснээр хориог цуцлах шийдвэрт оролцсон эмч хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.