public domain

COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цагаачлалыг түр зогсоох зарлиг гэдэг нь юу вэ?

АНУ-д гадаадаас ирэх цагаачлалыг 60 хоногоор хойшлуулсан байна. Зарлиг 4-р сарын 23-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

 

Америкт оршин суугаа иргэдийн хувьд шинэ зарлиг ямар нөлөөтэй вэ?

Ямар нэгэн нөлөөгүй. Хэрэв та гэр бүлийн болон ажлын шугамаар petition хийсэн, adjustment of status хэлбэрээр байнгын оршин суугчийн эрхээ хүлээж буй бол, түүнчлэн одоогоор Америкт амьдарч байгаа бол шинэ зарлиг танд хамааралгүй. Харин 4-р сарын 24-нөөс хойших хугацаанд Америкт цагаачлахаар төлөвлөж байсан хүмүүст шууд хамааралтай.

Хэрэв 4-р сарын 24-ны байдлаар АНУ-аас гадна байсан боловч дараах төрлийн ангилалд багтах бол шинэ зарлиг танд хамааралгүй.

  1. Тухайн өдрийн байдлаар та гадаад паспорт дээрээ хүчинтэй цагаачлалын визтэй бол.
  2. Виз болон аяллын нэмэлт бичиг баримттай бол. Тухайлбал advance parole (4-р сарын 24-нөөс өмнө авсан)
  3. Та хууль ёсны байнгын оршин суугч (ногоон карттай).
  4. Та EB-5 буюу хөрөнгө оруулагчийн ангиллаар АНУ-д цагаачилж буй бол.
  5. Та эмч, сувилагч эсвэл COVID-19-тэй тэмцэх судалгааны ажилд оролцохоор АНУ-д цагаачилж буй бол (үүнд гэр бүлийн хүн, 21-ээс доош насны хүүхдүүд багтна).
  6. Та АНУ-ын иргэний эхнэр/нөхөр (визийн хэлбэрээс үл хамааран)
  7. Та АНУ-ын иргэний 21-с доош насны гэрлээгүй хүүхэд эсвэл асрагдсан хүүхэд. 
  8. Та хүмүүнлэгийн шугамаар орогнол хүсэж буй бол. (under Convention Against Torture and Other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment) гэх мэтчилэн олон зүйлс багтаж байна. Дэлгэрэнгүйг мэдээний доорх линкээр дарж уншаарай. 

 
Цагаачлалын бус ангилалд (non-immigrants)

Шинэ зарлиг цагаачлалын бус ангиллын визтэй (H1B,F1/OPT, B1/B2 гэх мэт) холбоотой ямар нэгэн заалт оруулаагүй байна. Гэхдээ зарлигт 30 хоногийн дотор нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдол бий.

Цуцлалт

Зарлиг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 60 хоногийн дараа дуусгавар болох ба шаардлагатай тохиолдолд сунгана.

 

 

Зарлигийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.