Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №43 - 2020.05.18

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.05.18-нд Монгол Улсын хэмжээнд 1747 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн гурван лабораторид 87 хүн шинжилгээнд хамрагджээ. Үүнээс 2020.05.16-ны өдөр ОХУ-аас ирсэн иргэдээс 4хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд нийт халдварын тохиолдол 140 болов. 2020.05.18-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 140 тохиолдол бүртгэгдснээс 24 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 116 хүн эмчлэгдэж байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү хотод халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймгийн иргэд бэлэн байдлаа хангаж амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсээс зөвлөлөө. Мөн ДЭМБ-аас дэлхий даяар коронавирусын халдварын хоёр дахь давалгаа эхэлж байгаа учраас иргэд хамгаалалтаа сайтар хангаж, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай байгааг ЭМЯ-наас анхааруулж байна.

Эрүүл мэндийн яамнаас 119(шуурхай утас) дугаарын утасны цахим хувилбар буюу гадаадад байгаа монголчууддаа зориулсан “Shuurkhai 119” гэсэн аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Үүгээр иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүй холбогдож, нарийн мэргэжлийн эмч нараас зөвөлгөө авах боломжтой аж.

Shuurkhai 119 app татах холбоос:

Android : https://play.google.com/store/apps/details

iOS: https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370

 

Хүүхдийн мөнгө олгох тухай

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 0-18 насны хүүхдэд 100 000 /зуун мянган/ төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд олгохоор шийдвэрлэсэн болно.

Монгол дахь харъяа дүүрэг, хорооны “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шууд шилжүүлэн олгож байна.

Харин Монгол дахь хорооны “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлгүй бөгөөд АНУ-д оршин суугаа Монгол Улсын иргэд 0-18 насны хүүхэддээ дээр дурдсан мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй бол ерөнхий итгэмжлэлийн загвар ашиглан итгэмжлэлээ илгээнэ үү.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаар коронавирус цар тахалын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийг дэмжих зорилгоор дахин 3 их наяд ам.долларын санхүүжилт олгох зорилго бүхий “HEROES Act” хуулийг 2020.05.15-ны өдөр батлав. Цаашид төслийг Сенатын танхимаар баталж, улмаар Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар албажина. Өнөөдрийн байдлаар дээрх хуулийг албажуулахтай холбоотой дотоодын процедур дуусаагүй байна. Хууль батлагдах явц, хэрхэн хэрэгжихтэй холбоотой мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудсанд тухайн үед нь байршуулах болно.

Тоо, статистик: 2020.05.18-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 534 орчим мянган коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 275 мянга гаруй хүн эдгэрч, 90 орчим мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу.

АНУ-ын муж, орон нутгийн захиргаа (каунти) тус бүрээр коронавирусын халдварын нөхцөл байдал харилцан адилгүй байна. Нөгөөтэйгүүр, АНУ-ын муж, орон нутгийн захиргаа эдийн засаг, нийгмийн байдлаа эргэн хэвийн байдалд оруулж эхлээд байгаа бөгөөд улмаар иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-өөс анхааруулга, зөвлөмж, зааварчилгаа гаргасныг эндээс үзнэ үү.

Таны оршин суугаа мужийн зүгээс эдийн засаг, нийгмийн байдлаа хэвийн байдалд оруулахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, баримталж байгаа төлөвлөгөөтэй эндээс танилцаж, үргэлжлүүлэн болгоомжтой байхыг уриалж байна (файлын “Reopening Plans and Task Forces” хэсгээс мэдээллээ авна уу).

АНУ-ын Халдварт өвчин судлалын төв (CDC)-өөс коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим нэг шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээлснийг эндээс үзнэ үү.

Түүнчлэн дээрх байгууллагын цахим хуудсанд гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг шинээр байршуулаад байна. Эдгээртэй энд дарж танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 78 орчим мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна.Нийслэл Вашингтон хотод “stay home” төрлийн хөл хориог 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг дуустал сунгаад байна.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск)
  • Цахим шуудан илгээх хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it., This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу