Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №38 - 2020.05.04

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар хандана уу.

 Монгол Улсад
 COVID-19 халдвар бүртгэгдсэн 40 
 Эмчлэгдэж буй 28 
 Эдгэрч эмнэлгээс гарсан 12 
 Ажиглалтад 1295 

 

logo eruul mendiin yam

Өнөөдөр буюу 2020.05.04-нд Монгол Улсын хэмжээнд 1295 хүн тусгаарлалтад байна. 2020.03.26-нд коронавирусын халдвараар өвчилсөн 2 хүн эдгэж дараагийн шатны хяналтад шилжжээ. Улсын хэмжээнд нийт 3 лабораторид 332 хүнд шинжилгээ хийжээ. Тухайлбал 2020.04.03-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 273 хүний шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүнд коронавирусын халдвар илэрч бусад 272 хүний шинжилгээг үргэлжлүүлж, хяналтад оруулсан байна. Улсын хэмжээнд 14 чиглэлийн галт тэргэнд ариутгал хийсэн бөгөөд 4300 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн байна. Ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүн, Завхан аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээнд коронавирусын халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-д 101 хүн тусгаарлалтад байна.

2020.05.04-ний байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 40 дахь тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

 

 

logo ontsgoi comiss

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тухай шийдвэр.

UOK n shiidver 20200429 768x994

 

Түүнчлэн 2020.05.04-ний өдрийн Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хуралдаанаар Мэргэжлийн /богино хугацааны/ сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргажээ.

Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байна. Эдгээр сургалтын төвүүдэд:

– биеийн халуун үзэх,

– амны хаалт зүүх,

– аль болох цахим сургалт хийх,

– ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,

– нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,

– анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,

– 2 цаг тутамд агаар сэлгэх,

– хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,

– сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,

– анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,

– ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,

– анги танхимд хооллохгүй байх,

– урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-наас тавьж байна.

Мөн хуралдаанаар Гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх нь зүйтэй гэж комиссын гишүүд үзжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад УОК-ын дарга үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНУ-д

Ярилцлага: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.28-ны өдөр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг ЮМОН телевизийн сувагт өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл:

Тоо, статистик: 22020.05.04-ний байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая 200 мянга орчим коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 150 гаруй мянган хүн эдгэрч, 69 орчим мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 6 сая орчим хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Иргэд оршин суугаа мужийнхаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, үргэлжлүүлэн болгоомжтой байхыг уриалж байна.

АНУ-ын Халдварт өвчин судлалын төв (CDC)-өөс коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим нэг шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээлснийг эндээс үзнэ үү.

Түүнчлэн дээрх байгууллагын цахим хуудсанд гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг шинээр байршуулаад байна. Эдгээртэй энд дарж танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 51 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл Вашингтон хотод “stay home” төрлийн хөл хориог 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

“МОНГОЛ ДААТГАЛ” ХХК-ийн даатгалын үйлчилгээний тухай:

АНУ-д зорчиж буй иргэд “Монгол Даатгал” ХХК-ийн Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгал болон Олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах боломжтой тул дараах хаягаар холбоо барина уу. Үүнд:

Даатгалын гэрээгээ сунгах, даатгал хийлгэх бол:

  • Фэйсбүүк: Mongol Daatgal JSC
  • Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • MAPLE Assistance даатгагчийн утас:+ 86 21 381249510, +86 21 60607451

Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх бол:

  • Фэйсбүүк: Mongol Daatgal JSC
  • Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • Утас: +976 9910-9740

Дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Даатгал ХXК-ийн www.mongoldaatgal.mn цахим хуудсаас авна уу.

mongol daatgal xxk 724x1024

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск)
  • Цахим шуудан илгээх хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it., This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу