Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №33 - 2020.04.28

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар өдөр тутмын мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар хандана уу.

 Монгол Улсад
 COVID-19 халдвар бүртгэгдсэн 38 
 Эмчлэгдэж буй 28 
 Эдгэрч эмнэлгээс гарсан 10 
 Ажиглалтад 759 
 Ажиглалтад байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн  114 

 

logo eruul mendiin yam

Өнөөдөр буюу 2020.04.28-нд Монгол Улсын хэмжээнд 759 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд гэрийн тусгаарлалтад 586 хүн байна. Эдгээрт 126 өрхийн эрүүл мэндийн төв хяналт тавьж байна. Улсын хэмжээнд нийт 10 мянга орчим коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн байна. 2020.04.27-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

2020.04.28-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 38 тохиолдол бүртгэгдснээс 10 хүн эдгэж, тусгаарлалтаас гарсан байна. ДЭМБ-аас коронавирусын халдварын дархлаа үүсэх нь дахин халдвар авахгүй гэсэн нотолгоо биш гэдгийг анхааруулж байна.

Дэлхий дахинд коронавирусын цар тахлын тархах хүрээ их байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Коронавирус илэрсэн хүнтэй ойрын хавьталд орсон бүх хүн дараалан өвдөж байгааг сүүлийн үед ОХУ-аас ирсэн оюутнууд болон сүүлчийн тохиолдлууд баталж байна. Тухайлбал, ОХУ-ын Москва хотоос ирсэн нийт 32 оюутныг коронавирусын халдвар авсан байх эрсдэлтэйд тооцож ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд эдгээр оюутнуудаас 21 нь уг вирусээр өвчилсөн байна.

Коронавирусээр өвдсөн хүмүүсийн эдгэх процесс халдвар тархах үетэй харьцуулбал маш удаан явцтай байна. Өвчтөнүүд дунджаар 21-45 хоног хэвтэн эмчлүүлж буй дэлхийн жишиг байна. ДЭМБ-аас коронавирустай холбоотой шинэ шинж тэмдгийг танилцуулсан. Хамрын үзүүр, хөл болон гарын хуруу орчмоор улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өвчлөл ихэвчлэн хүүхдүүдийн биед илэрч байгаа тул коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж анхааруулсан байна.

Монгол Улс эрсдлийн долоо дахь удаагийн үнэлгээгээр халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг иргэд дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.

  • Эрүүл мэндийн яамны 2020.04.28-ны өдрийн ХБХ-ын мэдээллийг энд дарж үзнэ үү.

ЭМЯ–НЫ ЗӨВЛӨМЖ: Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг коронавирусын халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах. Мөн хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахгүй байхаас сэргийлнэ. Зай барих тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй уг зөвлөмжийг улс орнуудад хэрэгжүүлсэн туршлагаас харахад үр дүнгээ өгч байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас зай барих зөвлөмжийг дагаж мөрдөхийг аж ахуйн нэгж, иргэдэд уриалж байна.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хэрхэн зайнаас харилцах, олон нийтийн газарт 1.5-2 метрийн зай барих талаар дараах зөвлөмж өглөө. Үүнд:

  • Коронавирусын халдвар нь хамгийн багадаа 3-4 хүнд халдварладаг болох нь судалгаагаар тогтоожээ. Энэ тоо нэмэгдсээр цаашид хүн амын дундах тархалтад нөлөөлөх аюултай тул хүмүүс хоорондоо хоёр метрийн зай барих нь хамгийн аюулгүй.
  • Гар барьж мэндлэх, мөрөн дээр гар тавихаас татгалзах, тэврэлдэхээс татгалзах.
  • Худалдаа үйлчилгээний газрууд агаар сэлгэлт хийх. Бүгчим, агаар сэлгэлт муу байхад вирус гадаргуу дээр бууж, гараар дамжин бохирдож, нүдэнд халдварлах аюултай.
  • Амны хаалт зүүх.
  • Шаардлагагүй уулзалтаас татгалзах. Аль болох хүнтэй уулзахгүй байх зэрэг болно.

 

logo ontsgoi comiss

2020.04.28-ны өдрийн Улсын онцгой комисс (УОК)-ын 30 дахь удаагийн хуралдаанаар дэлхий дахинд гурван сая гаруй хүн коронавирусын халдвар авсан, цар тахлын хэмжээ улам хурдацтай тархаж байгаатай холбогуудлан гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020.05.31-ний өдөр хүртэл сунгажээ. Мөн нислэгийг хязгаарлалтыг тус шийдвэрийн дагуу адил хугацаагаар сунгаж байгааг УОК-оос мэдээллээ.

Түүнчлэн 2020.03.23-наас Цагааннуурын боомт, 2020.03.28-наас Алтанбулагийн боомтыг түр хаах УОК-ын шийдвэр хэвээр үйлчилж байна. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.

Улсын Онцгой Комисс 2020.04.30-нд БНСУ руу, 2020.05.02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэснийг өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл 2020.04.23-ны өдрийн УОК-ын хуралдаанаар тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлж Сөүл хот руу 2020.04.30 болон 2020.05.01-ний өдрүүдэд нислэг хийх шийдвэр гаргасан. Ингэхдээ 2020.04.30-ны нислэгээр бусад улс орноос дамжин ирэх иргэдийг тусгайлан авах бөгөөд БНСУ-д байгаа иргэдийг 2020.05.01-ний өдрийн нислэгээр авахаар зохицуулсан байна. 2020.04.23-ны өдрийн Улсын онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу дараах иргэдийг тусгай үүргийн нислэгт эхний ээлжинд хамруулах бөгөөд шийдвэрийг Улсын Онцгой Комисс гаргах юм. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны /14 хүртэлх настай/
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан /60-аас дээш настай/.

Хүсэлт гаргасан иргэд 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2020.04.30-ны өдөр МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэд дараах зүйлийг анхаарна уу.

  • Сөүл хотын Инчон нисэх онгоцны буудлын транзит заалнаас гарахгүй байх нь зүйтэй.
  • Сөүлд байх Таны транзит хугацаа 24 цагаас илүү бол транзит зорчигчдын буудал захиалж болно.
  • АНУ-д Ковид-19 хатгалгааны шинж тэмдэг илрээгүй иргэнээс шинжилгээ авахгүй байгаа боловч муж, дүүрэг болгон өөр өөрийн зохицуулалттай байгаа тул өрхийн эмчээсээ асууна уу. Боломжтой бол эмчээсээ Ковид-19 хатгалгааны шинж тэмдэг байхгүй тул “КОВИД-19 шинжилгээ өгөх шаардлагагүй” гэсэн эмчийн бичиг авах.
  • МИАТ компаниас олгосон тасалбарыг биедээ авч явна уу.
  • АНУ-аас нисэхэд авиакомпаниуд Сөүл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгийн талаар асуувал ЭСЯ-нд хандана уу.

2020.04.30-ны өдрийн МИАТ-ын Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдах тасалбараа баталгаажуулсан тухай ЭСЯ-ны албан бичиг авах хүсэлтэй иргэд овог, нэрээ тасалбар /e-ticket/ баталгаажуулсан хуудсын хамт This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар ирүүлнэ үү.

Жич: Монгол Улсад ирсний дараа 21 хоног тусгаарлагдах байрны зардал болох

1,050,000 төгрөгийг ОБЕГ-ын Хаан банкин дахь 5084538375 тоот дансанд шилжүүнэ.

 

Иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор АНУ-ын зарим хотуудаас БНСУ-ын Сөүл хот руу хийж буй нислэгийн хуваарийг Монгол хэлээр бэлтгэснийг доорх хүснэгтээс үзнэ үү.

Хот Агаарын тээвэрлэгч Нислэгийн хуваарь Давтамж
 Chicago  Korean Airlines  Лхагва, Баасан, Ням  4 дүгээр сард 7 хоногт 3 удаа
 Los Angeles  Korean Airlines  Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням  Өдөр бүр
 Los Angeles  Asiana Airlines  Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням  Өдөр бүр
 Seattle  Delta Airlines / Korean Airlines  Даваа, Лхагва, Баасан  4 дүгээр сард 7 хоногт 3 удаа
 Detroit  Delta Airlines / Korean Airlines  Даваа, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба  4 дүгээр сард 7 хоногт 5 удаа
 Atlanta  Korean Airlines  Даваа, Мягмар, Пүрэв, Бямба  4 дүгээр сард 7 хоногт 4 удаа
 New York  Korean Airlines  Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням  Өдөр бүр
 New York  Asiana Airlines  Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням  4 дүгээр сард 7 хоногт 5 удаа 


Covid-19 цар тахалтай холбогдуулан банкууд ипотекийн болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах иргэний хүсэлтийг 2020.05.01-ний өдрийг хүртэл авахаар болсон талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

2020.04.16-нд Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Амны хаалтаа зүүцгээе” аяныг улс орон даяар өрнүүлж байгаатай холбогдуулан аяныг зохион байгуулах нэгдсэн удирдамжийг баталсан. Аян нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм. “Амны хаалт-Бидний аюулгүйн баталгаа” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа тус аян 2020 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНУ-д

Ярилцлага: Цаг үеийн асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 2020.04.17-ны өдөр өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Цаг үеийн мэдээлэл:

Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн 2020.04.27-ны өдрийн хэвлэлийн бага хурлаар Нью Йорк хот орчим, Нью Орлеанс, Детройт, Бостон, Хьюстон зэрэг хотод коронавирусын халдварын түвшин үргэлжлэн буурч, Денвер, Сиаттл, Филадельфи, нийслэл Вашингтон хот, Атланта, Нэшвилл, Индианаполис болон Сэйнт Льюис зэрэг хот дахь нөхцөл байдал мөн тогтворжиж, халдварын хэмжээ буурч байна гэж мэдээлэв.

Тоо, статистик: 2020.04.28-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 1 сая гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 110 мянга гаруй хүн эдгэрч, 56 орчим мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Өнөөдрийн байдлаар АНУ-д 5.4 сая хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

Коронавирусын халдварыг бууруулах аян 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа зэрэг мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 37 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдээд байна. 2020.04.06-ны өдөр болсон Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсэг, АНУ-ын нийт мужийн Амбан захирагч нарын ээлжит теле-бага хурлын үеэр уг ажлын хэсгээс нийслэл Вашингтон хотын бүс нутгийг халдварын голомт хэмээн тодорхойлсон. Нийслэл Вашингтон хотод “stay home” төрлийн хөл хориог 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тогтоож, иргэдийг онцын шаардлагагүй хэргээр гэрээс гарахыг холбогдох захирамжаар хориглоод байна. Тус ЭСЯ-наас энэхүү нөхцөл байдалд уялдуулан иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж, АНУ дахь коронавирусын халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулан тогтмол шинэчлэн хүргэж ирсэн бөгөөд энэхүү мэдээлэлтэй танилцаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

АНУ-д байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск)
  • Цахим шуудан илгээх хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it., This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу