Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хэзээ тэмдэглэдэг: 1776 оноос эхлэн жил бүрийн 7-р сарын 4-ний өдрийг Америкийн тусгаар тогтнолын мэндэлсэн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Америкийн ихэнх баяр аль нэг сарын хоёр дахь Ням гаригт, гурав дахь Даваа гаригт гэхчлэн тогтсон байдаг. Харин тусгаар тогтнолын өдөр үргэлж 7-р сарын 4-ний өдөр байх бөгөөд долоо хоногийн аль ч өдөр таарсан бүх нийтээрээ амардаг.

Хэрхэн тэмдэглэдэг: Гэр бүл, найз нөхдөөрөө цуглан хооллож, гэрэлт буудлага буудуулан, төрийн далбаатай хувцас, футболк, толгойн тууз зэргийг өмсөн бахархдаг. Энэ өдөр Америкчууд барбикюү буюу гриллдэж шарсан зайдас, гамбургерийг үндсэн хоолоо болгодог. Төрийн далбааг илтгэсэн од, улаан, цэнхэр, цагаан өнгө давамгайлсан эд зүйлсээр баярын уур амьсгал оруулан орчноо чимэглэж, баярын ширээ засан, хаалгандаа цэцгэн хэлхээ өлгөж, гэрийнхээ үүдэнд төрийн далбаа хатгадаг. Гэртээ баярлаж дууссаны дараа ёслолын буудлага, баярын жагсаал, концерт, агаарын цэргийн үзүүлбэр зэргийг үзэж сонирхохоор  гэр бүлээрээ явцгаана. Ёслолын буудлага ихэвчлэн гүүрэн дээр буюу гол, устай ойрхон газар болдог. Иргэд олон цагийн өмнөөс тухлан сууж, нар жаргахыг хамтдаа хүлээдэг уламжлалтай.

tseegii 0704 01

Гэрэлт буудлага: Гэрэлт буудлагагүйгээр тусгаар тогтнолын өдрийг төсөөлөхийн аргагүй. Хүмүүс хувиараа гэрэлт буудлага худалдан авч, шөнийн туршид үргэлжлүүлэн буудуулах нь хэвийн. 6-р сараас эхлэн гэрэлт буудлага борлуулах нүүдлийн цэгүүд олноор нээгддэг. Харамсалтай нь эдгээр гэрэлт буудлагын ердөө 10 хувь нь аюулгүй ажиллагааны горимын дагуу ажилладаг бол 90 хувьд нь ямар нэгэн алдаа зөрчил илэрдэг. Ойролцоогоор гэрэлт буудлагатай холбоотой 12,900 түргэн тусламжийн дуудлага баярын үеэр бүртгэгддэг байна. Гэмтсэн бэртсэн хүмүүсийн 70 хувь нь эрчүүд байдаг тухай “Fortune Magazine” сэтгүүлд дурджээ.

tseegii 0704 05

 tseegii 0704 04

Энэ жилийн хувьд: Нэг тэрбум долларын салют буудуулж, /American Pyrotechnics Association/  150 сая орчим шарсан зайдас, гамбургер зооглон  /NHDSC/ үндэсний баяраа тэмдэглэдэг Америкчууд энэ жилийн хувьд цар тахлын улмаас өмнөх шигээ тэмдэглэх боломжгүй гэдгээ мэдэгджээ. Муж, хотын захиргааны зүгээс иргэдийг олон нийтийн газар цуглахгүй байхыг анхааруулж байгаа. Өнгөрөгч 6-р сард хийсэн судалгаагаар Америкчуудийн 78 хувь нь өмнөх жилүүдээс хамаагүй бага мөнгө зарцуулна гэж мэдэгдсэн байна. Тэд мөн нутгийн захиргаа иргэдийн татварын мөнгөөр сүр дуулиантай, үнэтэй баяр тэмдэглэхгүй байхыг хүсч буйгаа илэрхийлжээ. Ердөө 24 хувь нь олон нийтийн арга хэмжээнд оролцоно гэж мэдэгдсэн нь ердийн үеийнхээс 50 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ жилийн хувьд үндэсний бахархал болсон тусгаар тогтнолын өдрөө Америкчууд гэр гэртээ, цомхон тэмдэглэх төлөвтэй байна.

https://nrf.com/insights/holiday-and-seasonal-trends/independence-day

https://blog.hocking.edu/15-fun-facts-about-the-fourth-of-july      

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу