Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Вашингтон мужийн хэмжээнд сургуулийн үнэгүй хоол болон үнийн хөнгөлөлттэй хоолны хөтөлбөрт хамрагддаг К-12 ангийн хүүхдүүдэд зориулсан P-EBT тусламжийн хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Цар тахлаас болж орлогоо алдсан болон орлого нь багассан өрх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хэрэв хүүхэд тань сургуулийн үнэгүй хоол хөтөлбөрт бүртгэлтэй бол хүүхэд тус бүрт 399 ам доллар EBTкартанд шууд шилжин орох аж. Энэхүү хөтөлбөр нь “Public charge”-д хамаарахгүй тул цагаачлалын статуст нөлөөлөхгүй.

P-EBT програмд хэрхэн бүртгүүлэх вэ?

-  Тухайн өрх EBT карт эзэмшдэг болон хүүхдүүд нь 2019-2020 оны хичээлийн жилийн сургуулийн үнэгүй хоол хөтөлбөрт бүртгэлтэй бол P-EBT санхүүжилт EBT картанд автоматаар шилжин орно.

- Хэрэв хүүхдүүд нь сургуулийн үнэгүй хоол хөтөлбөрт бүртгэлтэй хэрнээ EBT картгүй бол дараах хаягаар P-EBT програмд бүртгүүлнэ. www.WashingtonConnection.org мөн 877-501-2233 утсаар холбогдох

- Хэрэв 2019-2020 оны хичээлийн жилийн үнэгүй хоол хөтөлбөрт хүүхэд тань бүртгэлгүй бол 6-р сарын 31-ээс өмнө харъяа сургууль, дүүргийн вэбсайтаар орж ( nutrition service/free and reduced meal) бүртгүүлнэ. Мөн www.WashingtonConnection.org хаягаар орж, P-EBT хөтөлбөрийн анкетыг бөглөнө (8-р сарын 31-нээс өмнө) мөн 877-501-2233 дугаарын утсанд хандаж болно.

Ц.Оюунбаяр

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу