Коммунити
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Walmart болон Shopify компаниуд онлайн худалдааны зах зээлд хамтран ажиллах болсноо зарлажээ. Ингэснээр Shopify сайтаар борлуулалт хийдэг бизнес эрхлэгчид Walmart.com сайт дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхлэх юм. Жижиг бизнес эрхлэгчдэд өргөн зах зээлд, зардал багатайгаар бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж ийнхүү нээгдэж байна.

Ковид19-ийн нөлөөгөөр Walmart сүлжээ дэлгүүрийн борлуулалт эрс буурч, зарим салбар дэлгүүрүүд хаагдахад хүрсэн. Энэхүү хямралаас гарах арга зам бол яаралтай онлайн борлуулалтаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нөөц, хямд үнийн бодлогоор дамжуулан онлайн зах зээлд хүч түрэн орж ирэх төдийгүй энэ жилдээ багтан 1200 гаруй “Shopify”-ын борлуулагчдыг сайт дээрээ нэмэхээр төлөвлөж байгаа тухайгаа тус компанийн  гүйцэтгэх захирал Jeff Clementz мэдэгджээ. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд 75 сая гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байршдаг Walmart.com сайтын борлуулалт сүүлийн улиралд 75 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Хувиараа сайт хөтлөн ажиллуулдаг мөн бусад сайтад бараа бүтээгдэхүүн байршуулж борлуулдаг, бизнес эрхлэгчдэд Shopify платформыг ашиглан шууд өргөн зах зээлд гарах, Walmart.com сайтад бараа бүтээгдэхүүнээ борлуулах, хэрэглэгчиддээ хүрэх бас нэгэн шинэ гарц ийнхүү нээгджээ.

https://www.walmart.com/?fbclid=IwAR0N-EOhIexMundOJAJtbrWlIbZ_XB_JUGSu5Je4p5vlIk6SnoLAYAq9n4w

Ц.ОЮУ

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу