Дэлхийн хэд хэдэн оронд туршилт нь амжилттай гарсан чамгүй хэдэн вакцины ачаар ирэх жилээс хүн төрөлхтний амьдрал ямар нэгэн байдлаар хэвийн байдалдаа эргэн орох өндөр боломж бүрдлээ. Ковидын эсрэг вакциныг ухаант эрдэмтэн мэргэд асар богино хугацаанд бүтээлээ. Энэ вакциныг гаргаж авахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн бол Филаделфи хотын захын нэгэн дүүрэгт эгэл даруухан амьдардаг, 65 настай, Унгараас цагаачилж ирсэн эрдэмтэн, биохимич, доктор Кэйтилин Кэрико билээ.

Америкийн Дьюкийн их сургуулийн сэтгэл зүй, зан үйлийн мэргэжилтнүүд амны хаалт зүүх, нийгмийн харилцаанд зай барьж сурах, коронавирусын эсрэг вакцин хийлгэхийн ач тусын талаар нийтэд таниулах ярилцлага хийжээ. (Duke psychologists: How to get people to wear masks, get vaccines :: WRAL.com)

АНУ-ын дээд шүүхийн хүндэт шүүгч, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө цогтой тэмцэгч хадагтай Рут Бэйдэр Гинсбург өнгөрсөн Пүрэв гаригт 87 насандаа таалал төгслөө. Ингэснээр үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй, америкийн жирийн иргэнээс эхлээд бүх хотын дарга, мужийн амбан захирагч, сенат, конгресс улмаар ерөнхийлөгчийн үйлдэл, шийдвэрийг хянаж, баталж эсвэл цуцалж байдаг дээд шүүхийн есөн шүүгчийн бүрэлдэхүүнд нэг суудал онгойлоо.

COVID-19-ийн халдвар дэлхийн ихэнх тивд тархаж, бараг бүх харилцаа зайн, алсын цахим болж, нүүр тулсан харилцаанаас алсарч байна. Хэдийгээр эл үзэгдэл түр зуурынх мэт харагдавч, ойрмогийн нэгэн судалгаанд оролцогчдын 86 хувь харилцааны шинэ хэлбэрт сэтгэл хангалуун байгаа, 70 хувь нь нийгмээс зай барих, тусгаарлах хориг цуцалсны дараа ч үргэлжлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн (https://hbr.org/2020/06/dress-for-the-remote-job-you-want). Zoom и Skype зэрэг мэдээллийн хэрэгслийг ашиглахад хэрхэн бэлтгэх, үр дүнг хэрхэн тооцоолох талаар сэтгэл зовнисон, зөвлөгөө эрэлхийлсэн олон хүний хандлагатай тааралдана. Энд хэдийд гэрэлтүүлэг хэрэглэх, дуу авиаг зохицуулах гээд техникийн талыг зохицуулах хялбар талдаа. Харин яаж хувцаслах, хувцасны өнгийг хэрхэн зохицуулах гээд асуултад нэг мөр хариулт олоход хэцүү талдаа. Ном зохиол шүүрдэж, нэлээд хайгуул хийсэн ч бодитой яг таг хариулт олсонгүй, санал зөвлөмжүүд л тааралдах юм.

Эрүүл мэндийн даатгалгүй, Америкт байгаа найзууддаа зөвлөхөд 2021 онд эрүүл мэндийн даатгалтай болох хэрэгтэй шүү.

Ажлынхаа шугамаар эрүүл мэндийн даатгал авах бололцоогүй, хувиараа бизнес эрхэлдэг, жижиг компанид ажилдаг гэх мэт олон шалтгаанаар манайхан даатгалгүй явдаг. Obamacare буюу Affordable Care Act-д хүсэлт гаргаад үзэх хэрэгтэй шүү.

Намрын энэ өдрүүдэд эх оронд маань Номын баяр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр" тэмдэглэх тухай зарлиг 2012 онд гарсан. Энэ жилийн номын баяр энэ сарын 19-нээс 10 дугаар сарын 4-нд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор болж байна.

Хойт Америкийн Цахим өртөөний “Манайхан” сайт номын энэ баярыг тохиолдуулан Америкт суугаа нутаг нэгтнийхээ нэгэн бүтээлтэй танилцуулж байна.

Хоол, хүнсний худалдан авагчийн сагсны хэмжээ, орцод нөлөөлөх тодорхой хүчин зүйлс цагийн аясаар өөрчлөгдөж байдаг. Энэ өөрчлөлт голцуу худалдан авагчийн амьдралын үйл явдлын гольдролоос, тухайлбал гэр бүлд шинэ хүн бий болох, оршин суугаа байршлаа солих, ажлаа өөрчлөх, зочлох, аялах зэргээс хамаардаг. Харин энэ удаад дэлхийг донсолгосон Ковид-19 гэгч эргүүлэг худалдан авагчид, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, борлуулагчдын зан үйлд бодох сөхөө өгөхгүйгээр халдаж, өмнө хожид гарч байгаагүй аяг, зан үйлийг бий болгож байна. Америкийн супермаркетуудад сүүлийн 3 сард нэг долоо хоногт борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 77 хувиар өссөн байхад, зоогийн газруудад 66 хувь буурсан. Дөрвөн сарын сүүл гэхэд хүнсний бүтээгдэхүүний борлуулалт ердийнхөөсөө 8 дахин их байхад, зоог, зуушны газруудынх 48 хувь доогуур байжээ. Олон мужийн компаниуд үндсэн үйл ажиллагаандаа эргэн орох үед хүнсний зах зээлийн шинэ дүр төрх, хүмүүс ямар хүнсний зүйл худалдаж авч, ямар хоол бэлдэж, юу идэх нь сонирхол татна.

More Articles ...

Page 2 of 4
Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу