Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сайхан амарсан уу. Өчигдөр жаахан саваагүй загнаад "Баярлалаа" challenge-д нэгдээд kkk. "Баярлалаа" хэлсэн бүгдэд нь БАЯРЛАЛАА! Энэ хаягаар зар тавиад мэдээлэл хэрэгтэй хүмүүстэй хамт кофе уудаг байсан. Олон сайхан хүнтэй уулзаж маш гоё энерги, эрч хүчийг авдаг байсан шүү. Ёстой их баярлалаа! Corona-г явахаар үргэлжүүлнэ хэдүүлээ kk.

Хүн хүний асуудал, боломж, бололцоо өөр болохоор ганчаарчилж уулзах нь илүү үр дүнтэй байдаг. КОВИД-с өмнө заавал цаг гарган товлож, ажлынхаа дэргэдэх кофе шопт уулзалтаа хийдэг. Үнэхээр уулзах хүсэлтэй хүн, яг цагтаа зориод ирдэг. Зориод ирсэн болохоор асуух асуулт, ярилцах сэдэв бэлэн.1-2 цаг яах ийхийн зуургүй хурдан өнгөрдөг. Амьд харилцаа маш гоё. Хүнд ажил хийгээд ядарсан, бүүр гарцгүй болсон юм шиг асуудалтай, ойрд хүнтэй уулзаагүй , шинэ газар ирээд учраа олохгүй. шийд гаргах гэхээр аль зөв буруугаа мэдэхгүй... гээд ирсэн хүмүүс амьд харилцаа, уулзалтын дараа шал өөр сэргээд, урам зориг аваад явдаг!

Асуухгүй бол хүн чамд хэлэхгүй. Би бас санаа зовоод асуухгүй, өөрөө болгох гээд л яваад байдаг байсан. Хамт сурч байсан гадаад найз нар минь хоорондоо маш их ярилцаж, мэдсэн сурсанаа хуваалцаж байгааг хараад л тэднээс асууж, суралцаж эхэлсэн. Асуух зүйлээ өөрийнхөө хэмжээнд судлаад, оролдоод асуувал маш их зүйл мэдэж авдаг. Асуусанаар цаг хугацаа их хэмнэдэг. Ажлаа зөв төлөвлөхөд их тусалдаг. Буруу шийд гаргахаас хамгаалдаг.

Японд ээж нар хоорондоо маш их мэдээлэл солилцдог болохоор амар байсан. Америкт ирээд бүх зүйлийг өөрөө судлаж, суралцаж явж байна.

БАЯРЛАЛАА!!!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу