Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Pandemic тахал бидний амьдральд маш хүндээр тусч байна. UCLA, UC Davis, USC судлаачид КОВИД 19 статистик дата дээр нухацтай боловсруулалт, судалгаа хийж түүний шинж чанар, тархалтын явцыг судлаж эхэлж байна. Миний бие судлагааны UC Davis багт байгуулгаа төлөөлөн оролцохоор боллоо.

Los Angeles county-КОВИД19 байдал хамгийн хүнд байгаа коунти. Mужийн 40 сая хүн амын дөрөвний нэг нь оршин суудаг энэ коунтид мужын КОВИД19 тохиолдолын 50% нь бүртгэгдээд байна. Хүн амын шигүү байрлал, нягтрал нь КОВИД 19 тархалтыг хяналтанд оруулж, намдаахад гол саад хүчин зүйл болж байна. Хотын бүтэц, байрлал, нийгэм эдийн засгийн байдал нь New York--с өөр болохоор КОВИД тархалтын шинж чанар өөр байна. Los Angeles нь New York-г бодвол нягтрал их, баялагын тэгш бус байдал , ядуурал ихтэй, орон сууцны үнэ өндөр!

Орон сууц, байрны үнэ өндөр учраас хэд хэдэн үеэрээ нэг байранд хамт амьдарч байгаа гэр бүлүүд олон, бага цалинтай ажилчид машин байхгүй учраас нийтийн тээврээр ажилдаа явахаас аргагүй. UCLA судалгаа нь судалгаа нь латин, хар иргэдийн 40% нь маш ядуу, амьдрах орчин муутай хороололд амьдарч байгаа бөгөөд КОВИД 19 нас баралт, өвчлөлт эдгээр иргэдийн хувьд харьцангүй өдөр байна гэжээ. Мөн тэдний амьдарч байгаа хороололд гэмт хэргийн гаралт, биеэ үнэлэлт, буудалцаан, хулгай дээрэм ихтэй. Гудамжинд амьдрах иргэд жилээс жилд өссөөр. Энэ хороололд КОВИД 19 тушаал хаалт зүүх, зай барих хэрэгжилт маш муу. Салхинд гарах, дасгал хөдөлгөөн хийх боломжгүй байна. Aжил эрхлэгч иргэдийн боловсрол бага, цалин бага болохоор ихэнх нь КОВИД 19-н улмаас ажилгүй болсон. Ихэнх өрхүүд интернет холболт байхгүйн улмаас хүүхдүүд зайнаас сурах боломжгүй болж боловсролын асар их зөрүү үүсч байна!!

Улаанбаатар хот мөн Los Angeles тай адил нягтрал ихтэй. Ковид 19 тархалт гэр хорооллын иргэд илүү ихээр өртөх нь ЛА-гийн туршлагаас харагдаж байна!!

Ковид 19- боловсрол, баян ядуу, баялагийн зөрүүг улам ихэсгэх хандлагатай байна!!

5/23/2020
А.Баярмаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу