Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

5/6/2020
Los Angeles хотын иргэдийн хурлын төлөөлөгчид CoronaVirus Pandemic -н онцгой байдлын хугацаанд түрээсийн үнийг нэмэхгүй тогтоон барих хугацааг 60 хоногоос 1 жил болгож сунгах тушаалыг батлалаа!! Одоо LA хотын захирагч Eric Garcetti гарын үсэг зурсанаар хууль болон мөрдөгдөнө!!

Энэ тушаал нь (RENT Control measure -тэй) 625.000 байранд хамрагдана.

RENT Control LAW-гэж юу вэ?

Байрууд жил бүр инфлаци-г тооцож түрээсийн үнийг 3.5-5% өсгөдөг. Энэ өсөлтийн улмаас орон гэргүй иргэдийн тоо эрс өссөн. Тиймээс хотын удирдлагууд түрээсийн үнийг хянах хууль гаргасан. Энэ хууль гарсанаар байрны үнийн хэт өсөлтийг хязгаарлаж өгсөн. Байрны үнийн асуудал мужийн хэмжээний ассудал болж СА муж 1-р сард түрээсийн үнийг хяналтанд авах хууль баталсан . СА хуулиар түрээсийн үнийг 5%-с дээш өсгөхийг хориглосон!

Таний амьдарч байгаа байрт энэ хууль үйлчлэх үгүй нь хаана байрлаж байгаа, хэдэн жил болж байгаа зэргээс шалтгаална. Ер нь 15-с дээш жил болсон байр голдуу хамрагддаг. Шинэ байрууд хамрагдахгүй байх жишээтэй. Байр түрээслэхдээ RENT CONTROL-той юу, үгүй юу гэдгийг асууж байвал зүгээр!

Өнөөдрийн тушаал нь, жил бүрийн энэ нэмэлтийг хаан зогсоосон гэсэн үг. Зөвхөн Los Angeles хотын байруудад хамааралтай!!! шүү!! Хот бүр өөр өөр!!

Өнөөдрийн тушаал нь байрны үнийг чөлөөлсөн асуудал биш шүү!!!

Southern California Assos of Governments
Bayarmaa

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу