Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дахин нэг залуу ээж холбогдож online-р ярилцав. 7 настай охинийхоо сургуулийн талаар, ирээдүйн талаар гээд 20 гаруй асуулт бэлтгэсэн байлаа. Бусад аав, ээжүүдийн адилаар хүүхдээ сайн сургуульд явуулах, сайн боловсрол олгохоор зорьж ирсэн.

Би University of California (Davis)--т ажиллахаар анх Америкт ирж байсан. Ирэхээсээ өмнө сургууль, байрны мэдээлэл ажлаасаа авсан, бас Davis жижиг хот байсан болохоор хүүхдийн сургууль маш сайн байсан. Дараа Los Angeles руу нүүж ирэх үедээ хамт ажиллах хүмүүсээс мэдээлэл авахад сайн судлаж ,сонголт хийхгүй бол болохгүйг мэдэрсэн. Учир нь Los Angeles -н орчим 191 хоттой, хот бүр 1 ахлах сургуультай болохоор надад 191 сонголт байсан. Ажлын газрын хүн хотуудын аюулгүй байдал, сургууль, байрны мэдээлэл өгсөн болохоор дор хаяж 10-15 сургуулиар явж байж хүүхдүүдийнхээ сургуулийг олсон. Дараа нь амьдрах байраа. Сургууль сайтай хотод гэмт хэрэг бага, байрны түрээс нь дагаад арай өндөр байдаг. Хүүхдийн сургууль чинь муу бол та байрны жилийн гэрээ хийсэн болохоор нүүх боломжгүй. Бас хичээлийн жил эхэлсэн үед нүүж ирсэн болохоор хичээл сонголтууд нь дууссан, төлөвлөсөн ангиа олох гэж нэлээд хоног явсан.

СА мужид 3 төрлийн сургууль байдаг: Улсын (public), хувийн (Private) ба гэрийн (home school). Улсын сургуульд Улсын сургуулиуд сургалтын программ, төсвийн хэлбэрээс хамаараад : уламжлалт, magnet, charter гэх мэтээр ангилдаг. Улсын, Magnet сургуулиуд мужаас санхүүждэг бол charter мужын санхүүжилтээс гадна бусад төрлөөр санхүүждэг.

Ямар сургууль нь зүгээр вэ?

Би хүүхдүүдээ улсын сайн сургуульд явуулдаг.Сургуулийн rank шалгадаг олон линкүүд байдаг: https://www.greatschools.org/. Байр хайдаг линк дээр сургууль болон бусад мэдээлэлүүд бас байдаг.

Дараа нь программыг нь судлана--ямар чиглэлийн сургалттай? математик, урлаг, спорт, компьютр? . Сүүлийн үед аав ээжүүдийн их сонирхож байгаа программ нь dual language immersion буюу хичээл нь 2 хэл дээр явагддаг гэсэн үг ( Chinese-English, Korean-English, Spanish-English).

Los Angeles-д сургууль сонгохдоо нэмсэн шалгуур бол ямар орны хүүхдүүд явдаг? Зарим хотод 90% нь хятад, зарим хотод 90% мексик, зарим хотын сургуульд цагаанууд олон байх гээд. Ийм сургуулиудад хүүхдүүд найз олох, мөн гадуургагдах гээд асуудал гардаг.

Бидэнд сонголт их байдаг. Зөв сонголт, шийдвэр гаргах хамгийн чухал нь!

Амжилт хүсье!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу