Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өглөөг нэгэн залуу ээжтэй online уулзалт хийж эхлүүлэв. 6 настай хүүхдээ хэрхэн хөгжүүлэх, яаж ажиллах, ямар дугуйлан сургалтанд явуулах гээд олон асуулт бэлдсэн байлаа. Хүүхдийнх нь бодож байгаа тоо, хийж байгаа зүйл нь 2-р ангийн стандарттай таараад байна. Анги алгасаад оруулвал яах бол?

Манай хүүхэд 4 настай уншиж эхэлсэн, сургуульд орохдоо 1-2 ангийн тоо боддог байсан. Би ч адилхан бодож байсан. Хүүхэд хийж чадаж байвал төдийн чинээ сурах дуртай, сургуульдаа явах дуртай, өөрөө итгэлтэй байдаг. Өөрийнхөө насны хүүхдүүдтэй тоглож, найзлах нь чухал. Эндэхийн сургалт бага ангийн хүүхдийг хичээл, даалгавараар дардаггүй, сайн, зөв хүмүүжилтэй болгох талыг илүү сургадаг. Анги алгасуулж оруулах, хэт их ачааллах зэргээс болж хүүхдийн сурах сонирхолыг нь алга болгох бол маш том алдаа. Хүүхдээ анги алгасуулахгүйгээр буюу хичээлийн дараахь сургалтаар хөгжүүлэх олон боломжууд байдаг. Хүүхдээ академик хичээлээс илүү зөв хүмүүжил, дадлага зуршил, хатуужил тэвчээртэй болгох нь хамгийн чухал.

Технологи хурдацтай хөгжиж байгаа нийгэмд хүүхэд маш их мэдээлэл дунд маш хурдан хөгжиж байна. Одоо бага охиноо 2 эгч шиг нь суулгаж сургах гээд янз бүрийн л арга хэрэглэж байна. Эгч нь 5-6-р ангиасаа л төвлөрч чаддаг, тэвчээртэй байсан. Бас Япон сургуульд сурч байсан нь ч нөлөөлсөн байх. Эгч нь Amazon-д програм хангамжийн инженер, КОВИД -гарсанаас хойш гэрээсээ ажиллаж байгаа болохоор гэртээ ирсэн.Дүүгий нь яаж суулгаж сургах вэ гэсэн чинь: Зүгээрээ энэ насны хүүхдүүд бүгд адил, хүүхдэд зориулсан апп зохиодог найз нар нь 6 сек урт хугацаатай л программ хийдэг. 1 мин хэтэрхий урт, уйддаг. Хамт суугаад кино үзэхэд маш их гүйлгэж үздэг......Богино богино хугацаатай маш их мэдээлэл авдаг. Мэдлэг болж тогтох болов уу??.

Аргаа өөрчилөөд 2-3 хуудас тест хэвлэж өгөөд суулгаж байна. 2-с дээш тооны ерөнхий хуваагдагчийг олох. 2 тооныхыг хурдан, шуурхай , дуртай хийгээд. 3 болоод ирэхээр ??? нөгөө зан хөдлөөд эхэлсэн. 3,4 хэд ч бай амархан олдог арга байна гээд хамт ажиллах замаар өөрчлөлт хийж байна.

Хүүхэд таний толь, та байнга л хөгжиж байхгүй бол, таниас илүүг мэддэг болсон байна!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу