Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

За яамай яамай. ##сөрөг

* * *

Галзуу сармагчин залуур дээр нь суусан, тахалтай хөлөг онгоцонд зорчиж яваа юм шиг мэдрэмж. #covid19_usa

Бид тэгж орилсоны хүчинд тийм шийдвэр гаргууллаа. Миний тэгж бичсэний буянд зогсоолоо, гацаалаа гэж маадайсан постууд их харагддаг болж.

Үнэхээр сошиалчдын заавраар, эсвэл сошиал масст таалагдахын тулд бодлого, шийдвэр гаргадаг, өөрчилдөг засаг төр байдаг юм бол зайлах хэрэгтэй. Зааж залаад, удирдаад байгаа тэр хүмүүс оронд нь очоод улсаа Сошиалист Бүгд найрамдах Монгол улс болгоод жолоодог.

* * *

Та хүссэн тоогоо хэлээд цалингаа ав.

МПХН
(Монголын популист Хөгжлийн Нам
Молиго Поп Хулхи Нам-уудын "яг ӨГНӨ" эвсэл)

* * *

Бүсгүйчүүддээ дуулгах сайхан мэдээтэй.

Тэр өгзөг Баярмаа чинь байдаг л нэг бондгор ( зуувин ч юм уу мэдкү) оонзтой хүүхэн байна. Гоц юм алга. Орж харлаа.

(Хөл хорионы маазраа)

* * *

Сонгууль хойшлох эсэхийг Батлага мэддэггүй юм. Чи ч мэддэггүй юм. Би мэддэг юм. #Корона

* * *

- Тахлаас дархлан сэргийлэх таны давуу тал юу вэ?

- Муу хүн үхдэггүй гэдэг үгэнд л найдаж байгаа.

(Хөл хорионы маазраа цувралаас)

* * *

Миний нүүрномын найзууд муухай харагдаж, муу явах учиргүй. Та нар хичээгээрэй! ? ?

(Хөл хорионы афоризмаас)

* * *

Хорионд байгаа урлагийнхан шөнө тоглолтын хувцсаа өмсчихөөд унтахгүй холхиод байгаа гэнэ.

(Хөл хорионы наргианаас)

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу