Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хааяа нэг гарч алхахаас бусдаар гэрээсээ толгой цухуйлгалгүй шахам 10 хоног ажиллав аа. Бодоод байхад ингэж удаан тогтвортой суулгүй хичнээн ч удсан юм бэ дээ? Бага байхад хааяа нэг хөдөө яваад хэд хоног хаашаа ч гарахгүй машин унаа ирэхийг хүлээдэг байсантай төстэй ч юмуу? Гэхдээ одоогийнх шиг үл үзэгдэх вирус хаанаас гарч ирээд наалдчих бол, орчин тойронд алхаж яваа хүмүүсээс зай барих хэрэгтэй гэж бодолгүй сэтгэл санаа амгалан тайван байдаг байсан нь хичнээн сайхан.

Ер нь бид ихэнх амьдралаа дандаа л ийш тийшээ яарч сандран, цаг хугацаатай уралдан, хэрэгтэй хэрэггүй олон ажил амжуулах гэж, ямар олон цагийг машин барьж, түгжрээнд бөглөрч өнгөрүүлдэг юм бэ? Дэлгүүр орж хүнсээ цуглуулахаа хүртэл яг одоо хорионд байгаа шигээ сайн төлөвлөөд олон удаа явахгүй байж болмоор санагдлаа.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу