Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Карантины үеэр хүмүүс машин бага барьж байгаа, үүнээс үүдээд замын аваар осол бага, зардал багассанаас зарим машины даатгалын компаниуд төлбөрөө бууруулах, бага зэрэг буцаалт олгох зэргээр хэрэглэгчдээ харж үзэж байгаа билээ. Доор компаниудын олгосон хямдралыг хараарай.

Хэрэв танай даатгалын компани ямар нэг хөнгөлөлт, буцаалт өгөөгүй бол компани уруу утастаж эрсдэл багассантай холбоотойгоор төлбөрийн хэмжээг бууруулах боломжийн талаар асуугаарай. ( жишээ нь: Can I get a new rate that reflects my lower risk? гэх мэт)

Хэрэв бууруулж чадахгүй бол өөр компаниудаас quote авч харьцуулж хараарай. Гэхдээ шинэ компаний даатгалаа автлаа хуучнаа кэнсэл хийж болдоггүй юм шүү. Учир нь даатгалгүй хүнд хамаагүй илүү үнээр полиси санал болгодог юм.

Далимд нь, Над шиг кинонд дуртай нөхдүүдэд: Space Force гээд хэт нэг талыг нь барилгүй хөөрхөн шоглоод, мэдрэмжтэй хийсэн кино гарчээ Netflix дээр. Бас Амазон дээр Upload гээд зөгнөлт киноны эхний сийзоныг бүгдийг нь тэсэлгүй нэг шөнө үзэж дуусгасан. 2030-аад ондболж байгаа үйл явдал. Дурдагдаж байгаа компаниудын нэрийг нь хараарай. Өнөөгийн томоохон компаниудыг цуглуулсан мэдээллээ ашиглаад ирээдүйд ямар бизнес үрүү орохыг нь таамаглаастай, шоглоостой.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу