Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Улс орнууд эдийн засгаа хөдөлгөж эхэлснээсээ хойш шинээр гарч байгаа халдваруудаа хэрхэн хэмжиж, илрүүлж, хянах тал дээр өөр өөр арга барил баримталж байна. Хонгкон, Тайван, Солонгос, Польш зэрэг улсад халдвар авсан, эсвэл халдвартай хүмүостэй харьцсан тохиолдолд засаг захиргаанаас хөл хориог баримталж байгаа эсэхийг хянах аппыг гар утсан дээрээ заавал суулгахыг шаардаж байна. Америкт бол сайн дураараа гэж байгаа. Вашингтон пост сонины санал асуулгаар оролцогчдын зөвхөн 40% нь тийм апп суулгах боломжтой эсвэл суулгана гэж хариулсан бол тэн хагас нь хүмүүсийн нууцлал мэдээллийг хамгаална гэдэгт технологийн компаниудад итгэхгүй байна гэжээ.

Гэтэл Хятад шиг чанга засаг захиргаатай улсад бол халдварыг хүчээр барьж тогтоож чадаж байх шиг байна. Уханьд 35 өдөр шинэ халдваргүй байснаа өнгөрсөн бүтэн сайнд 6 хүнд илэрснээр ЗГ-аас нь тэр районыг хариуцсан даргыг ажлаас нь халж, яаралтай маш олон хүнийг хамруулсан шинжилгээ авах даалгавар өгчээ. Хятадын бусад хэсгүүдэд бага хэмжээний бүлэг халдварууд гарч байгаагийн гол эх үүсвэр нь орос уруу яваад ирсэн хүмүүс байгаа тул тэднийг олж илрүүлж тусгаарлах ажилд олон цагдаа нарыг томилжээ. Нэгэн жижиг хотод цагдаа нарын хувцсыг угаадаг эмэгтэй 1 долоо хоногийн дотор 21-д халдаасан тохиолдол гарч хотоос гарч яваагүй, өндөр эрсдэлтэй районы хүмүүстэй уулзалдаагүй түүнийг яаж халдвар авсны учрыг мэргэжилтнүүд олж чадахгүй байгаа аж. Халдвартай хүмүүсийг олж илрүүлдэг цагдаа нарын хувцаснаас халдвар авсан байж магадгүй гэснийг мэргэжилтнүүд няцаажээ. Ямартаа ч түүнтэй харьцаанд орсон 2000 хүнээс шинжилгээ авч, тэр хотын хөл хорио дахин тогтоожээ.

Ийнхүү одоогоор хөл хорио тавигдаж эхэлж байгаа үед гарч ирж буй second wave буюу 2 дахь давалгаа харьцангуй тоотой байгаа ч эдийн засаг бүрэн нээлттэй болох үед бүр тихээр тоог ихэсгэхгүйн тулд ямар ямар арга хэмжээ үр дүнтэй байх тал дээр мэргэжилтнүүд ийн толгойны гашилгаж байх шиг байна. Одоогоор нийтээрээ маск зүүх, сошиал зай, шинжилгээг хүрэлуээтэй байлгах зэрэг л голлох арга хэмжээ болж байна уу даа.

Доор 7 хоног тутмын халдварын хэмжээ зарим улс орнуудад ямар байгааг харуулсан графикийг оруулав.

Испани томуу гээд 1918 онд гарсан цар тахлаар 2 дахь давалгаанд нэгдэхээсээ олон хүн нас барсан аж. Нийт дэлхий хэмжээнд 17.4-100 сая хүн нас барсан гэсэн тоо байдаг юм билээ.

Health And Human Service-ийн даргын ажлаасаа түрүү сард халагдсан, вакцины талаарх мэргэжилтэн Rick нь House-ын Energy and Commerce health дэд зөвлөлийн өмнө 5 цаг гаруй мэдүүлэг өгөхдөө хэдийгээр Цагаан ордныхон үгүйсгэж байгаа ч Америкт одоог хүртэл маск, шинжилгээ, эмчилгээ, вакцин зэрэг онцгой чиглэлүүдээр ковидын эсрэг авах арга хэмжээний иж бүрдэл төлөвлөгөө байхгүй гэж шүгэл үлээлээ. Хариуд нь шар маань ажлаасаа халагдаад уурлаж бухимдаад тэгж хэлж байна гэнээ.
CDC -ээс дөнгөж л энэ долоо хоногт сургууль, бизнес, байгууллагууд үйл ажиллагаагаа эхлэхдээ мөрдвөл зохих 6 хуудас бүхий удирдамж гаргалаа.

Нөгөө жижиг бизнесийн зээлд бүх жижтг бизнесүүдийн бараг 75% өргөдөл бөглөсөн нь зөвхөн 39% нь ямар нэг хэмжээний мөнгө авсан гэж U.S Census Bureau-ын судалгаагаар гарчээ.

Солонгост 160 хүн эмнэлгээс гарсныхаа дараа, өөрийгөө тусгаарласан байхдаа 2 дахь удаагаа эерэг гарсан тоихолдол гарсныг өмнө бичиж байсан билээ. Америкт өвчний шинж тэмдгүүд нь алга болж эдгэсэнд тооцогдсон зарим хүмүүс цусны плазмаа хандивлахыг хүсч шинжилгээ өгөхөд вирустэй буюу эерэг гарч байгаа талаар мөн дурдаж байсан. Дахин халдвар авах магадлал бий юу гэсэн асуудлыг мэргэжилтнүүд баталгаатай хариу одоогоор өгч чадахгүй ч өвчтөнд анхны шинж тэмдэг илэрснээс хойш 3-14 хоногийн дараа эсрэг биетүүд үйлдвэрлэгдэж эхэлж байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн судалгаар гарсан байгаа. Харин аль зэрэг хугацаанд дархлаа үүсгэж чадах вэ гэдэгт бас хариулж чадахгүй ч ханиад, томууны вирусыг бодвол хувилж мутацлах нь удаан байгаа тул гайгүй хугацаанд дархлаа үүснэ гэж найдаж байна. Гэхдээ яг ямар хугацаанд тогтохыг хэдэн жилийн дараа л тогтоогдоно. Ихэнх мэргэжилтүүд санал нэгтэй байгаа зүйл бол хэрэв зээ 2 дахиа туслаа гэхэд урьдахаасаа арай хөнгөн байдаг гэж байгаа.

Хятадын судлаачид 3 сард 4 сармагчныг вирусээр халдварлуулж, эдгэсний дараа нь 2-т дахин вирусээр (ижил омгийн) халдварлуулахаар оролдоход 2-уул дахиж өвчлөөгүй гэж мэдээлсэн байна. Харин дахин халдварласан гэх солонгосчуудын хувьд өвчин хүндэрсэн үедээ уушиг уруу орчихдог, дээр нь вирусын хүч суларсан үед тестэнд эергээр гарч ирээгүй гэж солонгос эмч мэргэжилтнүүд үзэж байгаа. Түүнчлэн өвчний шинж тэмдэг алга болсон нь ч вирустэй хэвээр байж болно. Бүр зарим хүнд өвчний хүндрэл арилсан нь ч өвчний шинж тэмдгүүд хэдэн сараар алга болохгүй байсаар байсан гэж байгаа.

Эмчилгээнд зөвшөөрөгдсөн ганц эм болох remdesivir-ийг бусад төрлийн эм, эмчилгээтэй хоршуулж ковид туссан өвчтөнийг эмчлэх аргуудыг туршиж байгаа юм байна. Вирус хүний эс үрүү орсны дараа өөрийн генетик мэдээлэл бүхий rna хувилж эхэлдэг ба rna молекул бүрдэж дуусмагц шинээр бүрхэгдэж вирус болон хувирч биеийн бусад эсүүд орох замаар үрждэг. remdesivir эмийн молекул нь вирусын rna -г бүрдүүлэгч сууриудын нэгтэй төстэй тул халдвар авсан эсэд ормогц вирусын шинээр үйлдвэрлэгдэх rma-д дэгээдэгдэж бүрэлдэхүүнд орж чадсанаар цаашид олшрох процессыг нь зогсоож чаддаг юм байна. Мягмарсүрэн домч, эмчийн ярианаас үүдээд бодохоор хэрэв хүний өөрийн дархлаа сайн бол, гадны вирус орж ирэхэд түүнийг таньснаар эсэд хангалттай тооны эсрэг биетүүд үйлдвэрлэгдэж вирусын молекул хувилагдах тутамд дэгээдэгдэж өөр молекул болгон хувиргаж цаашид үржих процессыг зогсоож чаддаг байх нь. Уг нь бидний бие гайхалтай нарийн зохион байгуулалттай шүү. Өөрсдөө л бид аятайхан аваад явахад уг нь болохоор. Хүний дархлаанд төрөлхийн генээс гадна идэж байгаа хоол хүнс, нойр гэхчилэн гадаад хүчин зүйл нөлөөлдөг.

Өнөөдрийн WSJ сонин дээр зарим төрлийн хавдар, артерид зэрэг өвчинд хэрэглэгддэг methotrexate эмийг дархлаагсайжруулахад хэрэглэхэд найдвар төрүүлж байна гэжээ. Хүний сандралд орсон замбараагүй олон зүйл ялгаруулах дархлааг шууд зогсоож, дахин шинээр ачаалдаг гэнэ. Яаж ажилладаг зарчмыг нь нэг харнаа. Маш хүчтэй ч эм биз.

Францын Sanofi компани өөрсдийн боловсруулж буй вакцинаа бэлэн болмогц бүх оронд хүрэлцээтэй болгоно гэж мэдэгдлээ. Вакцины судалгаа, боловсруулалт Америкийн ЗГ-ын харьяа байгууллага BARDA-ийн 30 сая долларын грантаар санхүүжүүлэгдсэн тул хамгийн түрүүнд Америкт өгнө гэснээс болж олон францчуудын дургүйг хүргэсэн аж. Тэдний Вакцин нь аль хэдийн батлагдсан томууны вакцины технологи нь дээр суурилж боловсруулагдаж байгаагийн хувьд "найдвар төрүүлэгчдийн" жагсаалтанд орсон бөгөөд тэдний компани дэлхий дээр хэдэн саяар үйлдвэрлэх чадалтай цөөхөн компанийн нэг ажээ. Тус компанийн BARDA-тай байгуулсан гэрээгээр вакцины үйлдвэрлэлийг хурдасгахын тулд компанийн Америк дахь үйлдвэрт үйлдвэрлэх заалттай аж. Тэднийх эхэлж гаргавал Америкт байгаа бид түрүүлж хүртэх нь үү дээ. Азны Коля.

Mayo Clinic, Michigan state university, John Hopkins university -ын судлаачдын олон улсын эмнэлгүүдэд хэвтэж эдгэрсэн хүмүүсийн эсрэг биет ихтэй цусны плазмыг өвчтэй хүнд тарих эмчилгээг хийлгэсэн 5000 гаруй өвчнүүдийн эмчилгээний үр дүн дээр хийсэн судалгаагаар энэ эмчилгээ нь харьцангуй аюулгүй гэж үзжээ. Эмчилгээнээс хамаарсан хүндрэл 1%_аас бага, цус шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа нас баралт 14.9%-тай гаочээ. Эрчим эмчилгээнд хүнд байдалтай хэвтсэн өвчнүүдэд л цусны плазм хийгдсэн тул энэ нас баралтын хувь нь тэгтлээ өндөр биш гэж үзжээ.

Одоо дараагийн төлөвлөгөө нь хэр үр дүнтэй дээр төвлөрнө гэжээ. Зарим нэг хүнд өвчтөнд маш сайн нөлөө үзүүлсэн жишээг дурджээ.

Өө нээрээ нэг бодлын инээдтэй ч юм уж гэж олж харсан зүйл бол мексикийн мафууд, гэмт хэргийн бүлэглэлүүд (картерууд) ард түмнээс дэмжлэг авах, нэр төрөө дээшлүүлэх, сууриа зжүаатгах, хамгаалалтаа нэмэгдүүлэх зорилгоор өөрсдийнхөө нэр, лого, зураг бүхий хайрцаг савтай хүнсний бүтээгдэхүүн хүмүүс тарааж байх юм. Мөн өөрсдийгөө ЗГ-аас хүчтэй гэж харуулах оролдлого ч байж магадгүй. Монголд сонгуульд өрсөллөгчдийн зурагтай бидон энэ тэр санаанд оров. Мексикийн картелүүд өарсдийн харьяаны нутаг дэвсгэртээ карантин тогтоож хянаж байгаа гэж байна. Эдний гайгаар хичнээн олон иргэд нь алагдаж, тамлаглаж, хөлд үрэгддэг билээ. Ард түмнээ өрөвдөөд өгөөд байгаа гэсэн бодол төрөхгүй л байна. Манай ихэнх улс төрчид шиг ирээдүйд хоолыг нь ихээр булаахын тулд өнөөдөр шуудай гурил өгдөгтэй л ижил юм уу даа.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу