Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Оройн мэнд. Шөнийн мэнд.

Өнгөрсөн хагас сайнд нийт дэлхийн хэмжээнд вирусын халдварын тоо 4 сая хүрлээ. 4/27-д 3 сая. 4/15-д 2 сая хүрсэн. Тест шинжилгээ өгөх боломж сайжрах тутам үүнийг дагаад халдварын тоо улам нэмэгдэнэ. Тэгэхээр тест ховор байх тусмаа улсуудыг бага халдвартай харагдуулна тиймээ?

Шинэ халдварын тоо баруун Европид багасч, харин зүүн Европ, Африк, Зүүн өмнөд Ази, газар дундын тэнгисийн зүүн хэсгээр нэмэгдэж байна.

Европийн улсууд Франц, Норвеги, Голландад хүүхдийн сургууль эхэлжээ. Данид молл дэлгүүрүүд, Испанид зарим хэсэгт баар, ресторанууд нээгджээ. Шанхайн Диснэйланд онгойжээ.

Улс орнууд аажмаар эдийн засгаа хөдөлгөж эхлэхийн хамт шинэ халдварууд гарсаар байна. Ингэнэ гэдгийг ч мэдээд бэлтгэлтэй байгаа. Жишээ нь Солонгост нэг шөнийн дотор 5 клубээр ороод гарсан нэг хүн 85 халдвартай холбогдож байна гэжээ. Үүнээс болоод солонгос сургуулиа нээх байснаа больж, баар, шөнийн клубт шинээр хоригууд тогтоожээ. Одоо эдгээр шөнийн клубт үйлчлүүлсэн 5500 үйлчлүүлэгчдийг кредит картны гүйлгээ, гар утасны бүртгэл, хамгаалалтын бичлэгээр хайж олох арга хэмжээг авч байна гэжээ. Ядаж байхад гэй барнууд бсан болохоор ихэнх хүмүүс буруу мэдээлэл үлдээсэн байснаас болж хүнлрэл учруулж байгаа тухай бичигджээ. Монголд бар онгойх нь дэмий байх нь байна шүү.

Германд гэхэд шинээр гарсан тохиолдлууд махны үйлдвэрээс эхтэй гарсан байх юм. Тэгэхээр хорио тавигдсан үед халдвар тооцоолсноос ихсэх үед буцаад хоригуудаа тавьж явах юм байна даа.

Хаа очиж Солонгос, герман шинэ халдварыг мөрдөж олж тогтоох, тусгаарлах дээр гайхалтай ажиллаж байгаа.

Нью Йоркт contact tracer буюу харьцсан хүмүүсийг олж тогтоодог ажилтнуулын бэлтгэж эхэлсэн байна. Захирагч нь мэдэгсэнээр 100 мянган хүн ам тутамд 30 ийм ажилтантай болсон тохиолдолд хөл хориогоо тавьж болно гэсэн шаардлагыг хот, бүсүүддээ тавьжээ.

ДЭМБ-аас 100 гаруй боломжит вакцины судалгаанаас 7-8 ийг нь хамгийн магадлалтай гэж мэдэгдлээ. Эдгээрийн топ-ууд дээрээ төвлөрч боловсруулалтыг хурдасгах нь зөв шийдэл болно гэж үзэж байгаа бөгөөд өмнөх 7 хоногт улс орнуудын удирдагчид, байгууллагууд, банкнууд, алдартнуудаас хандивласан , амалсан 8 тэрбум долларыг боловсруулалтыг хурдасгахад, тухайлбал судалгаа, эмчилгээ, шинжилгээнд зарцуулна гэлээ. Вакциныг боловсруулалтыг хурдасгах, хангалттай үйлдвэрлэхэд дахин нэмэлт хөрөнгө шаардлагатай аж. Энэд Биль Гэйтсийг дахиад магтчихвал зарим хүнд загнуулдаг болов уу яадаг бол хэ хэ. ДЭМБ-д гол хандивлагчдын нэг. Манай хүн агаарын замын вирусын халдварт өвчин гарч магадгүйг сануулж, дэлхий нийтээрээ нэгдсэн анхааруулах-хариу арга хэмжээ авах нэгдсэн системтэй болох, явуулын эмч мэргэжитнүүд бэлтгэх, эм, хэрэглэлийн нөөцтэй болох гэх мэт санааг дэвшүүлсэн лекцийг 2015 онд TED дээр ярьж байсныг өмнө нь бичсэн. Тэрээр үүгээр зогсолгүй халдварт өвчний эсрэг бэлтгэл, хангамжаа сайжруулах талаарх анхааруулга санаагаа 2016 онд ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа хүмүүс, түүний дотор шартай уулзаж танилцуулж байжээ. 2017 онд Munich болсон аюулгүйн хуралдаа дээр халдварт тахал өвчний эсрэг бэлтгэлээ базаах, боломжит вакцинуудыг орцыг бэлтгэх талаар хүртэл ярьж байхад улс орны удирдагчид ихэнх нь санаа нийлж байсан нь ч ойрын хугацаанд аюулгүй гэж үзсэнээр ажил болгоогүй бололтой. 2018 онд өөрийн 20 сая доллараар томуу өвчнийг тестэлж шинжлэх сайн аргууд, халдварыг хөөж тогтоох талын судалгаанд зарцуулж эхэлсэн юм байна. 1 сард Хятадад хөл хорио тогтоох үеэс Билл Мелинда сангийн шинжлэх ухааны судалгааны зорилгыг ямар ямар эм үр дүнтэй байж болох вэ, вакцин бий болгоход ямар хугацаа зарцуулах вэ, үүнд сан яаж тусалж чадах вэ асуултанд хариу олохоор чиглүүлжээ. 2/15 халдвар өвчний дэлхийн хэмжээний эрдэмтэд судлаачдыг оролцуулсан уулзалт зохион байгуулах үедээ энэ өвчнийг Хятадад тогтоох магадлал 25% хувьтай гэж хэлж байжээ. Сод хүмүүс чинь дандаа биднээс ямагт түрүүлж сэтгэж, логикоор зүй тогтлыг нь олж харж явдаг нь үнэн шүү. Одоогоор энэ вирусын эсрэг тэмцэлд уг сангаас нийтдээ 305 сая доллар зарцуулаад байгаа гэж байна. Дахин хэлэхэд энэ сан эрүүл мэнд, боловсролыг сайжруулах замаар дэлхий дахины эрх тэгш бус байдлыг бууруулах зорилготой байгууллага.

Вакциныг үр дүнтэй эсэхийг туршихдаа эхлээд хүмүүст вакцин заримд нь хуурамчийг нь хийчихээд амьдралын явцынх нь дунд тэднийг халдвар авч байгаа эсэхийг нь хянаж үр дүнг нь тодорхойлдог тул нэлээн удаан үргэлжилдэг процесс болдог юм байна. Тэгвэл үүнийг түргэсгэх аргын нэгд human challenge trail буюу хүмүүсийг вакцинаар тарьсны дараа вирусээр албаар халдварлуулж ажиллаж байгаа эсэхийг нь үзэх явдал гэж байна. Сайн дурыхан зөндөө гарч ирдэг юм байна. Нэг сайтад аль хэдийн 100 гаруй орноос 16000 хүн оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө вирус авахаас буцахгүй зоригтой бөйх нь.

Америк тестээрээ арай л бэлэн биш байна. Харвардын судлаачид америк 5/15 гэхэд өдөрт 900 мянган шинжилгээ авдаг болж байж шинэ халдварыг яаралтай олж тогтоож, харьцсан хүмүүсийг илрүүлж тусгаарлаж чаддаг болно гэж байна. Одоогоор өдөрт 270 мянга орчим хүнээс шинжилгээ авч чадаж байгаа юм байна.

Цагаан ордны 2 ажилтан халдвартай тогтоогдсоны улмаас ерөнхийлөгчийг хамгаалах үүднээс тэнд ажилладаг бүх хүмүүс (мэдээж шараас бусад нь) маск зүүх тушаал гарсан. Одоогоор туслах халдвартай нь тогтоогдсон тул дэд ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлаад алсаас ажиллаж байна. Мөн доктор Fauci, CDC-ийн захирал, FDA-ийн коммисионер гээд 3 томчууд өөрсдийгөө карантийлжээ. Дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай барилга байсан нь ч вирус нэвтэрч чадна гэдгийг ойлгов бололтой.

Америкийн баахан сор болсон эрдэмтэд, баячууд нийлээд сайн дураараа Манхаттан прожект гэсэн төсөл боловсруулаад шарын ЗГ өргөн барьсан гэж өмнөх бичвэрүүдийн нэг дээр дурдсаныг зарим нь санаж байгаа байх.

Уг төслийн нэрний гарал үүсэл бүр дэлхийн 2-р дайны үеэс эхтэй. 39 онд Эйнштейн тэр үеийн ерөнхийлөгч Рүүзвэльт үрүү атомын бөмбөг зэвсгийг боловсруулах тал дээр "яаралтай арга хэмжээ" авах шаардлагатай байгаа талаар нууц захиа явуулсан бөгөөд ерөнхийлөгч энэ тал дээр эрдэм шинжилгээний танилцуулгыг сонссоныхаа дараа өөрийн цэргийн зөвоөх үрүүгээ үүнийг яаралтай шийдвэрлэ гэсэн үүргийг өгчээ. Энэ нь Манхаттан прожект нэрийг авсан бөгөөд үүнд хот хот, мужийн эрдэмтэд, цэргийн мэргэжилтнүүд, корпорацууд оролцож 130 мянган хүн ажиллууож 2.2 тэрбум доллар зарцуулсны дүнд атомын бөмбөг гээчийг бүтээж дайн эцэслэх боломжийг олгосон гэж үздэг. Гэвч энэхүү хамтын ажиллагааны сор болсон энэхүү нэрээр нэрлэсэн ухаан санаагаа уралдуулан бүтээсэн аюулт вирусын эсрэг авах арга хэмжээнүүдийг санал болгосон төслийг нь шинжлэх ухааныг үнэлж авч үздэггүй энэ ЗГ нар үзүүлэхгүй байсаар хэрэгжүүлэхгүй байх магадлалтай гэж оролцсон багийнхан үзэж байна. Маш сонирхолтой санаа оноо байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Өнгөрсөн хойно нь ч хамаагүй юу юу бодож олсныг нь би л лав мэдэхийг хүсч байна. Энэ төслийг тоохгүй байх юу ч биш юм байна. Бүр CDC-ийн халдварт өвчний том мэргэжилтнүүд эрдэмтдийн гаргасан эдийн засгаа нээхдээ мөрдөх зааварчилгааг бүр цааш нь дарчихсан байсныг AP-аас үүний 17 хуудас бүхий хувилбарыг олж нийтэлснээр ил болсон билээ.

Ихэнх улс, хотуудад дархлаатай болсон (өвдөөд эдгэсэн) хүн амын тоо 5%- аас хэтрэхгүй байгаа. Гэхдээ өвчлөлийн томоохон голомтуудад, жишээ, Нью Йорк, Нью Орлеонс, Детройт зэрэгт мэдээж өндөр байгаа тул аажимдаа дархлааны бүлгийг үүсгэчих магадлалтай. 4 сард Нью Йоркийнх 21% болчихсон байсан. Тэрэхээр бага багаар нээгээд байвал 6 сар гэхэд 50% хүрчих боломж эдгээр хотуудад ойрхон байнаа.

Энэ тэнд тэсвэр алдаад журам, дүрмээ зөрчихөө албан есоор мэдэгдээд л нээгээд эхэлж байна. Зарим захирагчаа шүүхэд өгнө гээд сүрдүүлж ч үзүүлж байна. Теслагийн Элон жаахан эвгүй л болоод байна даа. Манай муж дахь машины үйлдвэрээ захирагчийн дүрмийг зөрчөөд нээчихлээ. Хөл хорионоос болж манай мужаас үйлдвэрээ нүүлгэнэ, шүүхэд өгнө гэжбаахан сүрдүүлж жиргэв шив. Хэлсэндээ хүрэх эсэхийг нь мэдэхгүй. 3 сард муждаа 1000 амьсгалын аппарат өгнө гэж амалсан өгөөгүйг нь сонинд бичээд л байгаа. Уг нь манай муж байгаль орчинд ээлтэй машин учраас үйлдвэрийг нь энэд байрлуулахад нь маш их татварын хөнгөлөлт үзүүлсэн гэж байгаа.

Түүний тухай бичсэн номоор бол маш сонирхолтой хүн. Сод ухаантан хүн мөнийн хувьд мөн байх. Түрүү жилээс хойш гаргаж байгаа үйлдлүүд нь мунхаг л болоод байх юм. Өвс татчихсан радиод ярилцлагад өгч байсан. Компагийн хөрөнгө оруулагчидтайгаа эвгүй харьцаатай байгаа. Аргагүй шүү дээ. Тэнэг тэнэг жиргээ хийж хувьцаагаа хэлбэлзүүлнэ. Сая 5/1-д "миний бодлоор манай компанийн хувьцаа арай л үнэтэй байна" гэж жиргээд л хувьцаа нь бууж компаниасаа 14 тэрбум доллар алга болж байгаа юм чинь.

Манай Эл Дородагийн нэг кафе бүр хотын төв хэвлэл дээр зарлаж байгаад зөвхөн to go order дүрмийг зөрчиж ширээнд үйлчилж байна билээ. Бизнес нь бужигнаж байна гэж бичжээ.
Өмнөх СА-ын 8 казино 5/18-оос онгойно гээдмужийн захирагчид мэдэгджээ. Азид Макаогийн казинонуудын жишгээр бүх ажилчид, үйлчлүүлэгчид маск зүүнэ, орж ирж байгаа бүх хүмүүсийн халууныг шалгана, хүмүүсийн хоорондын зайг ихэсгэхийн тулд зарим машинуудаа ажиллуулахгүй гэжээ. Манай ойр хавийн казинонууд томоотой л байна.

Өнгөрсөн хагас сайнд хотын цагаан ордны гадаа дахиад л хөл хориог эсэргүүцсэн жагсаал болов. Эрх чөлөөг нь хааж байгаа хүмүүсийг бурхан шийтгэх юм байхаа. Сайн дурын цэргийхэн гээд хальт харвал жинхэнэ цэргийн хувцастай (миний бодлоор үндэсний үзэлтнүүд, ихэвчлэн зэвсэглэдэг) хүмүүс бас иржээ. Хамгийн сонин нь эд нар чинь цэрэг цагдаагаа их хүндэлдэг, гэтэл жагсаалд оролцогчид CHP -ийн урдаас гестопонууд, ss-ийхэн гэж орилж байсан гэж байх юм. Нацист Германууд ингэж хүмүүсийн "эрх чөлөөг" хааж байсан юм байхаа. Өөрсдийнх нь амь насыг нь хамгаалах гээд зүтгээд байдаг. Манай ахын хэлдгээр ёстой хайр даахгүй хүмүүс байна уу даа.

What a strange country хэ хэ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу