Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америк, Европид 12, 1 сард өвчилсөн хүмүүсийн түүхийг сөхөж хэдийнээс анх Хятадаас гадуур тархалт эхлэснийг олж тогтоохыг оролдож байна. Францад бүр 12-р сарын сүүлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нэгэн хүн ковидтай байсан нь тогтоожээ. Тэрээр Хятад уруу очиж байгаагүй хүн тул өмнө бодож байснаас хэдэн 7 хоногийн өмнө орж ирээд тархаж байсныг тодорхой болгож байгаа аж.

R0 буюу нэг хүнээс халдварлах хүний тоог тэмдэглэдэг энэ үзүүлэлт хөл хорио тогтоохоос өмнө ихэнх улс орнуудад 2-6.5 хувьтай байж байгаад 1-ээс доош болтол буурсан. Хятадыг харвал хүн амын нягтшилтайгаас 6.5 -тай буюу нэг хүн ойролцоогоор 6.5 хүнд тараагаад байсан гэхэд нас баралтын тоо дөнгөж 4633. Голоод байгаа юм ш дээ. Америкт 73 мянга гарчихлаа. Доорх хэдэн улсуудын сая хүн тутам дахь нас баралтын тооны графикийн оруулав. Эмнэлгийн үйлчилгээ энэ тэр гайгүйтэй, Хятадыг бодвол бага ч гэсэн бэлтгэлтэй байсан орнууд шүү дээ. it doesn't make sense. Чанга хатуу хөл хорио олон хүнийг амийг аварсныг ойлгож байна. Тогтоохоос өмнө 11 сараас хойш халдвар айхтар тархсан. Эсвэл вирусын анхны хувилбар дараа дараагийн хувилбаруудаас хамаагүй зөөлөн байсан байх, эсвэл SARS гэхчилэн янз бүрийн өвчин гарсаар байгаад бэлтгэлтэй болчихсон, эсвэл сайн дархлаатай болсон байх гэх мэт таамаглалууд толгойд орж ирж байна. Тоогоо хэд дахин дарчихсан нөхдүүд үү эсвэл. Уханьд бараг нам тайван болжээ. Хүүхдийн сургууль эхэлжээ тэнд.

Шинэ тоо баримтаар хөгшчүүлийн асрамжийн газар нас баралтын тоо Нью Йорк мужид л гэхэд 4813, бүр нэг газар 71 хүн нас барсан байгаа юм. Италид гэхэд 3505 хөгшин. Хөгшчүүлийн газрын ковид туссан хүний 20-25 хувь нь нас барж байгаа нь тоо баримтаар харагдаж байгаа. Тэгэхээр бараг 4 хүний нэг гэсэн үг. Хүүхдүүддэээ эртхэн хэлж байгаарай. Гэрт нь амьдарна гэж.

20 дахь жилдээ улсын магнайд сууж байгаа Путин агаа үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж 2036 он хүртэл суух санаатай байгаа төлөвлөгөөг нь цар тахлын өвчлөл, түүнээс үүдсэн эдийн засгийн байдал, ажилгүйдэл, иргэдийнх нь туслалцаа бага авч байгаа гомдол, дээр нь оросын гол орлогын эх үүсвэрийн нэг газрын тос, хийн үнэ зах зээл дээр шалдаа буутлаа уначихсан байгаа зэрэг нь нурааж магадгүй гэж WSJ-д бичжээ. Ах ч тийм амархан буугаад өгөхгүй байхаа даа. Орос одоогоор Америкийн дараа 2 дахь хамгийн хурдан тархалттай оронд орж байна. Нийт халдвар 165 мянга гарчихжээ.

Солонгост музей, номын сан, хурлын танхимаа нээж, оффисууд ажиллаж эхэлжээ. Солонгост Бэйсболын тэмцээнээ эхэлжээ. Гэвч үзэгч зөвшөөрөхгүй тул суудлуудад дээр хүмүүсийн зураг бүхий самбарууд байрлуулж. Хөгжилтэй санагдаад зургийг доор оруулав. хүмүүс шиг л харагдаж байгаа биз?

Ерөнхийдөө Америк Хятадын хоорондын харилцааны ан цав улам өргөжиж байна. Америк цар тахал дээр анхлан авсан арга хэмжээ болон түүний дотор вирусын гарал үүсэлтэй холбогдуулан Хятадыг шалгах олон улсын хүсэлт гаргах дээр Европийн холбоонд (ЕХ) шахалт үзүүлж байна. Харин ЕХ цаашид болон ирээдүйд авах арга хэмжээний үүднээс эдгээрийг судалж үзэхэд зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа ч Америк Хятад -ын хэрүүлд орохыг хүсэхгүй байгаа тул тусдаа өөрсдөө бие дааж авч үзэх нь зүйтэй гэж байгаа бололтой. Шар маань би би, Америк Америк гэж явсаар улс орнуудтай харьцаагаа муутгасны гай энэ шүү дээ. Өнгөрсөн бүтэн сайн Үнэг ТВ дээр манай хүн вирусын халдварын эсрэг арга хэмжээ аваагүй удсанаа тайлбарлахдаа, бүх хүмүүс, бүр Tony Fauci хүртэл бүх юм зүгээр болно, тэгэсхийж байгаад өнгөрчихнө гэж надад хэлээд байснаас болсон гээд аваад хаячихлаа. Энэ ЗГ-т ажиллаж байгаа ганц гайгүй туршлагатай эрдэмтэн докторыг маань золиосонд явуулахад бэлдэж эхэлжээ дээ. Өнгөрсөн 7 хоногт Аризонагийн максны үйлдвэрээр очихдоо маскгүй л давхиж явна лээ. Америк нь Хятадыг хардаад л. Хятад нь буцааж Америкийн хардаад л. Америкийн бодож байгаараар сарьсан багваахай судалдаг лаборториудад нь ажилтнууд халдвар авч эхэлж өвдсөн гэж үзэж байгаа. Магадлал нь ор үндэсгүй биш бололтой. ДЭМБ-ын мэдэгдсэнээр 2004 онд sars вирусын дээжсийг тус тусдаа судалж байсан 2 ажилтан халдвар авч байсан юм байна. Уханий тэр лаб морины тах нэртэй сарьсан багваахайгаас авсан вирусын дээжсийг хүнд халдах магадлалтай эсэхийг нь судалж байсныг дэлхий дахинаа мэдэж байгаа. Харин лабораторийн захирал коронавирус нь тэдний судалж байсан вирусийн дээжсээс өөр гэж өгүүлж байгаа ч гадны шалгалт шинжилгээгүыгээр мэдээж үнэнийг тогтоох арга байхгүй. Автрали улс бие даасан шалгалт явуулья гэхэд Хятадын талаас дипломат болон эдийн засгийн хориг авна гэж сүрдүүлсэн.

Уг нь яаж эхэлснийг мэдчихвэл дараа дараагийн аюулд бэлтгэх боломжийг өгнө. Гэвч иймэрхүү янз бүрийн хими, биологийн туршилт хийдэг улсын дэргэд Монгол улс хил залгаа байгаа нь нэг талын айдсыг төрүүлж байгаа юм.

Өнгөрсөн бичвэрт дурдсан Pfizer компани туршилтаа Америкт эхэлээ. New York их сургуулийн дэргэдэх эмнэлгийн сургууль Мариландын их сургуультай хамтран дээрх компанийн 4 боломжит вакциныхаа 1-ийг сайн дурын хүмүүст тарьж эхэлжээ. 3 долоо хоногийн дараа 2 дахь доз хийгдэнэ гэнэ. Судалгаанд оролцогчдын 5 хүний 4-д нь жинхэнэ вакцин, 1-д хуурамчийг тариад дархлаа хэрхэн үүёч байгааг хянана. Америкт нийт 18-55 насны 360 хүн дээр хийсэн туршилтын дүн дараа сарын эхэнд гэхэд гарна гэж байгаа.

20 сая орчим хүн амтай Нью Йорк хотын бүсд 5 өдрийн дунджаар 4/13-д шинээр гарсан халдварын тоо 100 мянган хүн тутамд 9.3 хүн байснаас одоо өнгөрсөн 1 дэхэд 8.6 болж буурч байгаа харагдавч хэрэв Нью Йорк хотыг энэ нийлбэрээс хасвал харин нь 6.2 байснаас 7.5 болж өссөн харагдаж байна гэжээ.

Мужууд болон хотууд эдийн засгаа нээж байгаагаас үндэслээд Вашингтоны их сургуулиас гаргадаг нэлээд өргөн хэрэглэгдэж байгаа загвартаа 8 сарын эхэн хүртэл Америкт гарах нас баралтыг 134 мянга (+-94 мянга)гэж таамаглаж байсныгаа бараг 2 дахин нэмэгдүүлж 243 мянга болгожээ. Уг интитутын захирал гар утасны датагаас харвал нээгдэж эхлэхээс өмнө өнгөрсөн 7 хоногоос хүмүүс аль хэдийн гэрээсээ гарах нь нэмэгдэж байгаа. Энэ нь ямар хэмжээгээр халдварыг тараасан байгаа гэж байна.

2 өдрийн өмнө намайг гэрээсээ гарахад хурдны зам дээрх машины тоо бараг л жирийн ажлын өдрийн хэмжээнд явж байхад нь би гайхаж байсан юм. Ийм л учиртай байж. Удахгүй яахын аргагүй халдварын тоо нэмэгдэх нь ойлгомжтой байна. Мөн Америкчууд томоотойхон шиг удаан хөл хорионд байж чадахгүй хүмүүс нь бүр ч ойлгомжтой байна. Манай мужид гэхэд л хотууд захирагчаас эдийн засгаа нээх зөвшөөрөл өгөхийг гуйсаар байна. Sutter, Yuba 2 каунтид захирагчийн шийдвэрийг зөрчиж ихэнх бизнест ажиллаж эхлэх зөвшөөрөл өгчихсөн.
Гэхдээ хөл хорио эрт тогтоосны ачаар халдварын хурдыг бууруулж тэр хооронд нь амжаад тест шинжилгээний хүрэлцээ болон эмнэлэгийн тоног төхөөрөмж, бэлтгэлээ сайжруулж амжсан гэж бодож байна. Мөн муж маань хамгийн залуу хүн амтайд ордог тул гайгүй байгаад нөлөөлж байгаа. Манай хотод л ямар ч шинж тэмдэггүй байсан нь ч гэхэд машинаасаа гаралгүй үнэгүй тест өгч болж байгаа. Өдөрт 350 хүнээс тест авах боломжтой гэсэн. Одоогоор сайндаа 250 хүн очиж өгч байна гэсэн байна.

Америкийн эдийн засгийн ерөнхий үзүүлэлтийн талаар тэгтлээ оруулаад байхгүй байгааг анзаарсан биз. Эхний хэдэн бичвэр дээр хэдэн тоо баримт тавьсан чинь кинон дээр нарийн учрыг нь ойлгохгүйгээр "тэнгэр нурна" гээд сандраад орилолдоод байдаг шүү хүмүүс сандраад, айдастай над уруу залгаад байхаар нь зөвхөн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдынхаа группт тавих болсон билээ. Жирийн иргэдэд, бусдад ажил хийдэг ихэнх монголчуудад эдийн засгийн зарим үзүүлэлт тэгтлээ нөлөөлөл байхгүй л дээ. Ресторан гуанз, улсын байгууллага, эмнэлэг, дэлгүүр хоршоо ажиллагдгаараа л ажиллана, анхан шатны ажил хийдэг хүмүүс хамгийн хэрэгцээтэй хүмүүс учраас тэгтлээ ажилгүй болоод байх магадлал байдгүйг 2010 оны хямралд байсан хүмүүс мэдэж байгаа. Харин нь ч ийм үед амарч аваад дээр нь бараг л ажил хийснээс илүү тэтгэмж энэ тэр аваад ашигтай тусч байгаа юм биш үү хэ хэ. Зах зээлийн хүү бол яахын аргагүй чухал нөлөө үзүүлнэ. Гэвч хүү маань түүхэнд байхгүй бага хэмжээтэй байсаар л байна. Гэтэл байрны үнэ бараг хөдөлсөнгүй. 3 сард түрүү жилийнхээс 8 хувиар өссөн өсөлттэй орж ирж байлаа. Гэтэл NAR-аас гаргасан тоогоор хэдийгээр худалдааны тоо буурсан нь үнэ хэвээр байгаа нь харагдаж байна. Хэдийгээр худалдан авалт буурсан нь ч зах зээл дээрх байрны нийлүүлэлт тэр хэмжээгээр бага байгаатай холбоотой байх л даа. Мэргэжилтнүүд судлаачдын таамаглалаар энэ жилдээ үнэ хэвээр эсвэл бага зэрэг өсөх, буурах байх гэж таамаглаж. 2 дахьд CoreLogic гарсан таамаглалаар дараа жилийн 3 сар гэхэд үнэ дөнгөж 0.5 хувиар өснө, zillow үнэ 2-3 хувиар бууж, 2021 онд буцаж хэвэндээ орно, Capital Economics-аас дундаж байрны үнэ түрүү жилийг бодвол 3%-иар буурна гэж тус тус таамаглажээ.

Мужийн DMV оффисууд ажиллаж эхлэнэ гэнэ.

Мужийн захирагч хувийн (үл хөдлөх хөрөнгийн татвар орно) болон жижиг бизнесийн хөрөнгийн татварыг дараа жилийн 5 сар хүртэл төлж болох waiver авах боломжтой болгожээ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу