Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дэлхийн улс орнууд их хэмжээгээр Хятадын бараа нийлүүлэлтээс хамаарч байснаа ухаарч засах оролдлогыг хийж эхэлж байна. Quad бүлэглэлийн гишүүн улсууд Япон, Америк, Автрали, Энэтхэг улсууд дээр нь Вьетнам, Солонгос, Тайван зэрэг азийн орнуудыг нэмж оруулж, хамтын ажиллагаа нэмэгдүүлэх тал дээр ярилцаж эхэллээ гэжээ.

Macy's, Best Buy зэрэг томоохон дэлгүүрүүд ирэх долоо хоногуудад нээж эхлэнэ гэдгээ зарлажээ. Косктогоос л суралцах байх даа. Лас Вегасын казинонууд нээхээр болсон гэж байнаа. Тэнд ч вирус бужигнана даа. Мөнгөө алдаад дархлаа нь унасан хүмүүс ихтэй.

Газар сайгүй маск шаардаж эхэлж байгаа энэ үед Mayo Clinic эмнэлэг дээр байхдаа дэд ерөнхийлөгч маск зүүгээгүй бичлэг нь орон даяар зурагтаар гарав. Уг нь энэ эмнэлгийн одоогийн дүрмээр бүх хүмүүс маск зүүх ёстой юм байна. Дэд ерөнхийлөгч өөрөө зүүхгүй байхад яаж ч шаардаж чадах билээ. Ямар юм хэлэх гэсэн юм бүү мэд. Энэ юу ч биш гэх гээд байгаа юм уу. Хүйтэн царайтай түүнд би ч дуртай биш дээ.

LA каунтид өнгөрсөн 3 дахь өдрөөс эхлээд хүссэн хэн нь ч ковидын тест үнэгүй өгөх боломжтой боллоо. Калифорни мужийн хувьд тэр хавиар л хамгийн тархалт ихтэй байгаа. Хаана хамгийн их тархалт байгааг доорх графикаас хараарай.

Америкийн ODNI тагнуулын алба Цагаан ордны хүсэлтээр (шахалтаар хэ хэ)вирус Ухань дахь сарьсан багваахайн вирусыг судалдаг Virology лабораториас санамсаргүйгээр алдагдсан байх магадлалыг шалгаж эхэлснээ албан ёсоор мэдэгдлээ. Ядаж байхад энэ лабораторид Америк санхүүжилт өгч байсан ба албаны хүмүүс хэдэн жилийн өмнөөс л энэ лабораторийн хяналт, аюулгүй байдалд санаа зовж байсан гэж байна. Хэрвээ энэ нь тогтоогдвол Хятад, Америк 2 2-уулаа цуг унана даа. Гэхдээ яг хаанаас гаралтай гэдгийг тогтооно гэдэг бараг боломжгүй, эсвэл их хэцүү байх болно гэдгийг тагнуулын албанд ажиллаж байсан хүн өгүүлсэн байна лээ.

Энд өөрийн бодлоо хальт оруулаадахья. Нэг сонирхолтой зүйл гэвэл монголд байгаа хүмүүс ихэвчлэн Америк энэ вирусыг тараасан гэх онолд итгэн ихээр тарааж хуваалцаж байгаа нь ажиглагдаж байна. Эх сурвалжуудыг нь би сайн шалгасангүй л дээ. Ер нь Америкийн судлаачид, ядуу орны хүмүүс, дэлхийн сайн сайхны төлөө сайн үйлс хийдэг хэдэн томчуудыг хүртэл ихээр хардаж буруутгах нь түгээмэл байгааг би мэдэрсэн билээ. Үүнийг би 2 талаас харж байна. Нэгд, Монголд маань хөрш орны талаас тэдний үзэл бодлыг шингээсэн нэг талыг барьсан мэдээлэл их орж ирдэг, түүнийг монголчууд маань шүүлтүүр шалгуургүй хүлээж авч итгэж байна. Энэ нь хэдийгээр Путин Монголд маань ээлтэй ханддаг байж болох ч эх орондоо өөрийн гарт бүх эрх мэдлийг олон жилээр төвлөрүүлж, олон хүмүүсийг хавьчиж, өөрийн эсрэг үзэлтнүүдээ захиалгаар шоронд хийх, алах, хавьчих, хөрөнгийг нь булаах үйлдлүүдийг хийдэг, Америк болон бусад томоохон улсуудыг дээр гарах, тэдний орхисон зайг нөхөж Оросын байр суурийг бэхжүүлэх бодлогыг тагнуулч хүний хувиар хүчтэй явуулж, бусад улсад туслах, дэмжих, гадаад харилцаагаа сайжруулах замаар дэлхийд хүчтэй нөлөөтэй байсан Америк, Их Бритайн зэрэг гүрнүүдэд салан тусгаарлах үзэлтэй ерөнхийлөгчийг сонгогдоход хүчтэй оролцоо үзүүлснийг дэлхий дахинаар мэдэж байхад үүнийг үл тоож, харж сонсохгүйгээр Путиныг хэт шүтэх, бусад улс болон дэлхийн дахины төлөө ажиллаж байгаа байгууллагуудыг буруутгаж хардах нь мэдээллээр толгойгоо дүүргэх нь буруу юмаа. Би Америкийг өө сэвгүй орон гэхгүй. Сонин сонин юм хийсэн, хийж ч байгаа. Гэхдээ эцсийн дүндээ Орос ч бас ялгаагүй гэдгийг л олж хараасай. Одоо хүртэл Украйныг зүгээр байлгахгүй дотроос салан тусгаарлагчдыг нь санхүүжүүлээд л тэнд буун дуу тасрахгүй л сууж байна. Мэдээллийг олон талт эх үүсвэрээс авч харьцуулж дүгнэж сурах л хэрэгтэй байна даа манай залуучууд.

2-т төрийн томчууд маань идэж уугаад иргэдээ ядууруулж бухимдуулдаг ч дэлхийн томоохон байгуулагын захиалгаар тэгж байна гэж итгэдэг хүмүүс их байх юм. Өөрөөр хэлбэл тэд нар биш Билл Гэйтс мэтийн хүмүүс тушаал өгөөд тэднийг ард түмэндээ биш өөрсдөдөө мөнгө цааш нь хийлгээд, хээл хахууль авахуулаад байгаа юм байна л даа. Бодвол томчуул буруугаа ийш тийш нь чихэж, бухимдлыг өөр тийшээ нь шилжүүлэхэд ашигтай байдаг биз. Би вакцин бүтээх гээд Билл Гэйтсийн сан маш их хөрөнгө зарцуулж байгаа талаар бичсэн чинь Монголчуудад вакцин шахаж мөнгө хийх гээд тэгж байгаа, ингэж бичихээр тэр хүн чамд мөнгө төлдөг үү гэсэн хүртэл коммент авлаа. Та нар ядуу орнуудын жорлонгийн асуудал шийдэх гээд хэдэн тэрбум доллар Гэйтсийн сан зарцуулсныг мэдэх үү? Warren Buffet-ийн ч хэдэн тэрбум доллар тийшээ урссан. Өтгөний бохирдол ус, агаарыг болхирдуулж, хүмүүс ихээр нас бардгийг шийдэх гэж олон мянган долларын судалгаа шийдлийн уралдаан зарлаж цахилгаан хэрэглэхгүйгээр өтгөнийг хатааж бордоо болгох зэрэг гайхамшигтай санаанууд гаргасныг ядаж олж харсан уу? Хэдэн тэрбум ядуус өтгөн, шингэнтэй усаа ууж хэрэглээд байсныг шийдэж бохирдолгүй болгосноос тэр хүн ямар мөнгө олох вэ? Хоорондоо шэйрлэсэн пост, видеогоо үз, гэхдээ бодит эх сурвалжийг нь нягтал. Ядаж л түүний сангийн сайт уруу ороод хийж байгаа ажлыг нь харчих хэрэгтэйш дээ. Одоо тэгээд зөвхөн энэ сан ч биш дэлхий даяар олон мянган эрдэмтэд вакцин гаргаж, өвчин зовлонгоос салгах гэхээр Монголыг тонох гэсэн, эсвэл алсуураа алж устгах гэсэн алсын бодлоготой хийгээд байж таарах уу. Эсвэл Монголд 3 хан сая хүнд зарж ашиг олох гэж хийгээд байна уу? Ихэвчлэн ядуу орнуудад туслалцаагаар үнэгүй тараадаг. Нөгөө муулаад байгаа ДЭМБ чинь санхүүжүүлдэг, энэ байгууллага нь баян орнуудын хандиваар ажилладаг. Тэгвэл хорлох гээд байгаа байгууллагын вакциныг авахгүй байх нь зөв үү? Тэгээд хөл хориотой чигээрээ хэдэн жил амьдрах уу. Жаахан логиктой байя л даа хэдүүлээ. За за жаахан бухимдав. Хэ хэ.

Сайн мэдээ:

PUA программдаа бөглөөрэй. Түрүүчийн буцааж төлөх шаардлагагүй өршөөлтэй зээлийн урьдчилгааг нэлээн хүмүүс авч чадсан байна. Данс уруу чинь SBA гээд хэдэн төгрөг орчихсон байгаа биз. Одоо энэ тогтмол авах тэтгэмжинд яаралтай бөглөөрэй. Манай мужийхан бол энэ линкээр ороод бөглөөрэй. 4/28-аас эхэлсэн. Гэхдээ сайт нь бас ажлын цагтай юм байна. Үүнд хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бизнес эрхлэгчид, ажилчин байсан нь ч ажилгүйдлийн тэтгэмж авахад ажилласан хугацаа нь хүрээгүй хүмүүс бөглөх юм шүү. https://www.edd.ca.gov/About_EDD/coronavirus-2019/pandemic-unemployment-assistance.htm

Хэлний бэрхшээлээс болоод бөглөж чадахгүй хүмүүст том хүүгийнхээ утсыг өгнөө. Би ажлаа хийж байгаа тул хүмүүс туслах боломж муу, хүүдээ жаахан заагаад өгчихье. Манай хүн яг нарийн учрыг нь мэдэхгүй байж болох ч ядаж асуултыг нь орчуулж өгөөд хэлснээр чинь бөглөөд өгч чадах байх.

Өө нээрээ Netflix дээр LilyHammer гээд кинр эхэлсэн. Өөрийгөө барьж тогтоож нэг дор ихээр үзэхгүйг хичээж байна. Та нарт таалагдах эсэхийг мэдэхгүй. Норвегийн хотод болж байгаа үйл явдал гардаг юм. Норвеги ч миний очиж үзэхийг хүсдэг нэг номерийн улс юм.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу