Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цар тахал тархаж дэлхий сандарч байгаа ч сайн сайхан зүйлс жамынхаа дагуу үргэлжилсээр.

Хэдийгээр олон ажил бизнес түр хаалгаа хааж, зарим нь ажилчдаа цөөлсөн нь ч ажилч, сэтгэлтэйгийнхээ ачаар монголчууд маань ихэвчлэн авч үлдсэн хэдхэн ажилчид дотор нь орчихсон гялалзуулж байнаа.

Олон хүн ажилгүй болохын хэрээр байрны зээлийн нөхцөл, шалгалт чангарч сарын өмнөхөн ажилтай, зээл авахаар болсон хүмүүс хүсэж зүтгэсэн байраа авах гэхэд зээл өгөхгүй боломжгүй боллоо гэсэн үг сонсож байгаа энэ үед ажилч хичээнгүйнхээ ачаар ажилдаа үлдсэн сайхан монгол гэр бүл маань өнөөдөр зээлийн элдэв шалгуурыг даваад шинэ байры түлхүүрээ гардаж авч чадлаа. Америкт байр авах процесс монголыг бодвол арай төвөгтэй, авах зарах хүнээс гадна олон хүн, байгууллагын хамтын ажиллагаа харилцаа дээр тогтдог бөгөөд би ч дотроо энэ 2 маань түр ажилгүй болчихсон байх, миний гэлтгүй манай хэдийн олон сарын зүтгэл ингээд будаа болох шиг боллоо гээд утастаж асуутал эзэн намайг авч үлдсэн, нөхрийн ажил, цалин харин нь ч нэмэгдсэн гэчихсэн цоглог ярьж байгаа юм чинь. Ийм залуусаар бахархахаас ч яахав дээ.

Шинэ хүмүүс мэндэлсээр, монгол үр сад маань өнөр болсоор. Миний эргэн тойронд л гэхэд эгчийн маань охин Монголд 2 дахь хүүгээ, нэг бяцхан шавь маань энэд дүүгээ өлгийдөж авлаа. Зөвхөн өөрийнхөө тав тух, зав, мөнгөн дээрээ үндэслэж хүүхэдтэй болох эсэх шийдвэрээ гаргадаг барууныхан шиг биш монгол ээж, аавын хүүхдүүд болж төрдөг азтай үрс шүү тиймээ.

Шавь нарынхаа бүтэн биеийг харахгүйгээс тэдний яаж хүлээж авч байгааг мэдрэхгүй байх гэж санаа зовж байсан нь ч харин нь ч санасныг бодоход виртуал хичээл чинь анги дахь сургалтыг бодвол 2,3-аар нь багасгаж хувааж хичээллэж байгаа болохоор хүүхдийг яг нүдний маань өмнө авчраад тавьчихдаг юм байна. Өөрийгөө ч техник хэрэгсэл, материалаа сайн тохируулж, виртуал хичээлийг дажгүй зааж хэвшүүлчихлээ гэж бодоод баяртай байгаа шүү.

Шавь нар маань виртуал хичээлдээ дажгүй дасаж анхаарал нь сайн төвлөрөж, гэрийн даалгавраа ихэнх нь тогтмол сайн хийж байгаад дотроо тунчиг баяртай байна. Яг урдаас нь багш нь "том алаг" нүдээрээ хэ хэ ширтэж байгаа болохоор хүүхэд илүү дутуу зүйлд анхаарал нь сарнихгүй юм. Зарим хүүхдэд бүр виртуал сургалт зохих шинжтэй.

Ийм их санаа зоволт, хязгааргүй олон дэлгэцийн цаг дотроос сэтгэлийн хүч, санаа зоволтоороо (надаар болон ээж ааваараа үглүүлэхгүйн тулд) бараг өдөр бүр олон хуудас даалгавраа хийчихээд, яг цагтаа компьютерийнхээ ард сууж байгаа хэдийгээ харахаар хайр хүрэлгүй яахав дээ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу