Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өглөөний цагаар нойлын цаас Costco-д байна хэмээн “мэргэжилтэн” нөхдийн зөвлөсний дагуу өглөө, өглөө ч гэж дээ 11-ийн үед очоод хэрэгцээт зүйлсээ авчихлаа. Оруулахдаа их журамтай очёрлосон хүмүүсээс 20, 20-оор гэсэн үү оруулаад, айхтар ч удсангүй, тэрэгнүүдийг ариутгаад өгөөд оруулж байна. Би чинь бараг 20-оод хоногийн дараа дэлгүүр орж байгаа хүн шүү дээ. Ихэнх хэрэгцээт барааг 1-ээс илүү авч болохгүй хязгаар тавьчихаж, зарим ногоо жимсний үнэ байдаг үнэнээсээ харин нь ч хямдарч.

Касс уруу нэг нэгээрээ 6 фийт зайтай зогсож бичүүлж, гарч байгаа хүмүүсийг ариутгагч хэрэгтэй бол өгөөд хүндэт харуул шиг эгнээд зогсчихсон гаргаж байна. Ийм том сүлжээ шүү дээ, шинэ дэг журмыг ийм хурдан хэрэгжүүлсэн байх юм. Гайхамшигтай менежмент юм даа. Зарим хүмүүст ч сонин биш байх л даа. Шинэ санаачилга, гоё бодож олсон үр ашигтай зохион байгуулалт энэ тэр харахаар бахдал төрмөй.

Ийнхүү нойлын цаасаа авч хомсдолоос салав шив. Ингэхэд хомсдол хомсдол гээд санаа зовоод байсан үнэнээсээ нойлын цаас нь дуусч бажигдсан хүн гарсан уу ингэхэд хэ хэ.

Мартсанаас Netflix дээр Money Heist -ийн 4-р хэсэг тавигдсан байна. Испани кино. Их эвтэйхэн сэтгэсэн кино даа.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу