Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Жижиг бизнесүүдэд туслах 48 тэрбум долларын туслалцаанаас монгол бизнесүүд хувиараа хөдөлмөр эрхлэгчид (1099-ээр ажилладаг independent contractor ) хэрхэн хүртэх боломжтой талаар дэлгэрүүлье. Долоо хоногийн өмнөх пост дээр линкийг тавьсан нь ч монголчуудаас маань маш цөөн тооны хүмүүс бөглөсөн санагдлаа.

Ерөнхий мэдээллийг эндээс аваарай - https://www.usa.gov/disaster-financial-help

Үүнд:

1) олон монголчууд шэйр хийгээд байгаад 2 саяас доош эргэлтийн хөрөнгөтэй бизнесүүд авах боломжтой Economic Injury Disaster Loan Advance буюу тодорхой зардалд зарцуулсан тохиолдолд буцаан төлөх шаардлагагүй гээд байгаа 10 мянга хүртэлх $ хэмжээтэй зээлийн урьдчилгаа юм. Үүнд 500-аас доош ажилчидтай компани, ажилчингүй sole proprietorship эсвэл independent contractor, 501(c),(d) ангилалын ашгийн бус байгууллагууд бөглөж болно. Үүнийг бөглөхөд маш амархан, 5-10’ болох бөгөөд 1,2-хон өдрийн дотор хариуг өгнө гэсэн байгаа. Энд 2 асуулт монголчууд эргэлзэж магадгүй. 1 дэх нь Бохир орлого буюу Gross Revenues, түүхий эд материалын зардал буюу Cost of Goods Sold гэдэг дээр 2 тоог 2019 татвар дээрээсээ (schedule C) хараад бөглөөрэй. Нөгөө иргэн мөн эсэхийг асууж бна. Иргэн бол амар yes, биш буюу ногоон карттай, эсвэл ажиллах эрхтэй бол No гэдгийг бөглөх нь зүйтэй байх - https://covid19relief.sba.gov/#/

2) Economic Injury Disaster Loan зээл нь. Бага хүүтэй, 2 сая хүртэлх $-ын хэмжээтэй зээлийг дээр дурдсан бизнес, хүмүүс авах боломжтой. Даун төлбөр төлөх шаардлагагүй, 100% SBA—аас санхүүжигдэнэ. Үүнийг 2/15-6/30-ны хооронд гарсан ажилчдын цалин, цалинтай чөлөө, эрүүл мэнд тэтгэврийн зардал, муж, орон нутгийн татвар, independent contractor-т төлөх төлбөр, рент, бизнес байрны mortgage, цахилгаан дулаан utility төлбөрүүд, 2/15-аас хойш авсан зээлийн хүү зэрэгт ашиглах боломжтой гэж дурдсан байгаа. Харин цалингийн татвар, орлогын татвар, гадаадад байгаа хүнд төлсөн төлбөр зэрэг орохгүй гэжээ.

Зээл хүсэхийн тулд миний бодлоор хамгийн түрүүнд SBA зээл олгодог банк, санхүүүгийн газруудын орон нутаг дахь салбартаа хандах нь зөв. Онлайнаар хэвлэж авах формууд энэ сайт дээр байна лээ. Гол шалгуур асуулт нь 2/15-аас өмнө бизнес чинь ажиллаж байсан уу, э/з энэ нөхцөл байдлын улмаас доголдсон танай бизнесийн үйл/а-г энэ зээл бизнесээ авч явахад туслах уу?, дээр дурдсан зардлуудад зарцуулагдах уу гэх зэрэг болно.

Payroll tax filing, 1099 MISC, орлого зарлагын задаргааг асуух байх.

Энэ зээлээс хэдэн хувийг нь буцааж төлөхгүй өршөөлд багатах вэ гэвэл зээл авсан өдрөөс хойших 8 долоо хоногт зарцуулсан цалин, үл хөдлөх хөрөнгийн (mortgage) зээлийн төлбөр, рент, лизинг, utility төлбөрүүдийн хэмжээ орно. Гэхдээ жишээ нь ажилчдын цалингийн хэмжээ 25%-аас дээш хэмжээгээр буурвал өршөөлд ноогдох хэмжээ мөн буурах юм байна.
2009 оны эдийн засгийг хямралаас бидний сурч мэдсэн юм гэвэл өгч байгаа мөнгө боломжуудыг цаг алдалгүй ашиглах явдал шүү. Бичиг баримттай, эсвэл ажиллах эрхтэй хүмүүс эртхэн авч эхлэхийн оронд ажилгүйдлийн даатгалдаа хүртэл бөглөөгүй явж байна. Өнгөрснийг чинь нөхөж олгохгүйгэдгийг мэдэж байгаа бх гэж найдья.

Жич: ажил амьдралынхаа хажуугаар зөвхөн мэдээлэл олгох үүднээс бичиж байгааг ойлгоорой. Заримдаа гар утас дээрээсээ бичихэд бүдүүн хуруутайгаасаа хэ хэ болоод үсэг буруу дарагдах, дээр нь би унтраачихсан уу мэдэхгүй монгол фонд үгийг автоматаар засах сонголт өгдөггүй зэргээс болоод үг үсгийн алдаа ихээр гарч байгаад уучлал хүсье. Зав гарсан үедээ буцаж уншиж засах гэж хичээж байгаа шүү.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу