Оросууд манай орны тухай сайн бичиж байсны нэг нь энэ ном юм. Өвөр монголчуудын вичат групп дээр миний ном зарагдаж байхаар нь зургийг нь олоод ирэв

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амралтын 2 дахь өдөр гэртээ өнжив. Салхинд гарах гэж бодсон хэдий ч гадаа салхилж, цонхоор харагдах мод нахилзаад нэг л тав муутай харагдахаар нь гэртээ бүгэхээр шийдэв. Гэрийн хориог нэг өдөр боловч бодитоор нь хэрэгжүүлж, төлөвлөж ирсэн баримтат киногоо үзлээ. Өргөн уудам нутагтай, өнө их баялагтай монголчууд бид бусдын хараанаас гараад хагас жарныг туулсан ч юундаа ингэтэл дорвитой хөгжсөнгүй вэ? Хэрхэн яаж хууртсаар Хятадын эдийн засгийн хараанд орж, тэдний түүхий эдийн нийлүүлэгч дагуул улс болж орхив. Гэтэл Хятад өнөөдөр дэлхийд ямаршуухан байдалтай байна даа гэсэн олон бодолд дарагдаж хэвтэв.

Бид чөлөөт эдийн засагт ороод 30 жил болохдоо олигтой хөгжиж чадаагүй байгаа нь дотоод гадаадын олон шалтгаантай байж таарна. Дотоодын гол шалтгаан нь юу байна вэ? гэвэл улс төрийн нэгдсэн зөв тогтолцоог бүрэлдүүлж чадсангүй гэж бодож байна. Өнөөгийн монголчууд бид улс төрийн хувьд өшөөрхсөн хэдэн намд хуваагдан, түүний ард нуугдсан жалга довны талцалд иргэд нь айхтар баригджээ. Үүн дээр харийн олон шашны явуулга нэмэгдэж байна. Монголчууд минь ээ яаж ядарсан ч бусдын гар хөл бүү болоочээ. Төр барьж ирсэн хүмүүс зөвхөн хувиа борлуулж довоо шарлуулахдаа хамаг анхаарлаа хандуулсны харгайгаар сиймхий харсан харийн шашин, эдийн засаг, улс төрийн явуулга улам гаарч, эцсийн дүнд ард иргэд ихээр хохирч үлдсэн байна. Иймд одоо зөв сонголт хийх хариуцлагатай мөч хүн бүрт тулж ирсэн хэмээн бодож байна.

Сүүлийн 2 өдөр нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг анхааралтай харлаа. 2 том нам шинэ хүмүүсийг дэвшүүлэх гэж нэлээд чармайсан байна. Манай улсад ерөнхийдөө боловсон хүчний нөөц тун бага гэдэг нь эдгээр намын нэр дэвшигчдээс илт харагдаж байна. Бие даан нэр дэвшиж буй хүмүүсийн ихэнх нь олны танил бус санагдав. Ийм тохиолдолд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сайтар судлах нь их чухал санагдлаа. Дэмжих хүмүүс нэлээд байна. Гэхдээ 6/2-оос хойш албан ёсоор сонгуулийн сурталчилгаа эхлэхээр хэнийг дэмжиж буйгаа хэдэн үгээр би хэлье.

Сонгуулийн уур амьсгал идэвхэжсэнтэй холбогдуулан хүн бүрээс гуйх нэг юм байна. Ямар ч тохиолдолд хар ПиАр бүү хийгээрэй! гэж хүсмээр байна. Бид угаасаа цөөхүүлээ. Цөөхүүлээ болохоор эргэж уулзах боломж өндөр билээ. Сонгуулиар нэгнийгээ хараар будаж будчихаад, хэдэн сарын дараа хэнэггүй малилзан уулзана гэж ердөө би төсөөлөхгүй байна. Мэсний шарх аньдаг, үгийн шарх эдгэдэггүй болохоор хэлэх үг бүрээ тунгааж, бодолтой хандаарай гэж хүсэх байна. Хуурамж аккаунтаас хэн нэгнийг харлуулж, шарлуулсан зүйл харвал түүнд шууд итгэж, цааш нь дамжуулан сэвэхгүй байхыг мөн хүсье! Цар тахал тархах эрсдэл өндөр энэ үед олноороо цуглах газраас аль болох дайжиж, яалт ч үгүй бусадтай ойртох тохиолдолд зайгаа барихаа бүү мартаарай. Өнөөдөр гэртээ тааваараа амарч буй тул цар тахалтай холбоотой олсон мэдээллээ маргаашнаас хуваалцья.

Ш.Баатар
2020.5.17

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу