Монгол хэлний сургалт

Наранцэцэг, Эрхэмбаяр хоёр багш Америкт байгаа 3-5 насны хүүхдүүдэд онлайнаар Монгол дууны хичээл зааж байгаа билээ. Дуу заагаад байгаа боловч цаанаа монгол хэлний хичээл яваад байгаа юм.

Туулай гээд хэлээрэй гэхээр "туулай" гээд хөөрхөн байгаа биз дээ. Бүх үгээ бүгдийг нь заахгүй, түлхүүр үгийг л заана, бусдыг нь аандаа дуугаараа сурна.

Эцэг эхчүүд хүүхдэдээ багаас нь яаж монгол хэл заах вэ гэж асуудаг юм. Энэ бол нэг жишээ. Дуугаар заах. Эцэг эхчүүд нь хамт суугаад сураад авна. Дараагийнхаа хүүхдийг гаргахаар өөрсдөө заана биз.